Өмнөговийн ИТХ-д 257 сая төгрөгөөр “Лексус 570-тай дүйцэхүйц” машин авах тендер зарлагджээ
Энэ аймгийн ИТХ-ын даргаар өмнө нь олон жил засаг явсан Б.Бадраа сонгогдсон. Тэрээр яав ч жижиг машин унах хүн биш. Тэгээд ч АН-ынх тул өмнөх өмнөх МАН-ын даргын унаж явсан машиныг "цээрлэнэ” биз ... Ингээд "лексус-570-тай дүйцэхүйц” машин авахаар 257 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлагджээ. Сүүлийн үед дарга нар "Лексус-570" авахаа "лексус-570-тай дүйцэхүйц” хэмээн булзааруулан хэлдэг болсон. Мөн ИТХ-ын ажлын албанаас гаргасан техникийн тодорхойлолтонд нэг ширхэг гэсэн байна. 257 сая төгрөгийн үнэтэй нэг машин гэхээр бүр толгойд буухгүй нь ... Энэ аймагт сумдын дарга нар нь "ланд-200” унадаг гэдэг. Малчдын тухайд жийпгүй хүн цөөхөн. Саяхан Засаг дарга Р.Сэддорж нь тамгын газрын машинуудаа сумдад хувиарласан. Тэгвэл дарга нар нь шинээр машин авах л гэж ийм "сайхан” сэтгэл гаргасан байж магадгүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна.