Месси Барселонатай гэрээгээ хоёр жилээр сунгахаар болжээ
Барселонагийн довтлогч Лионель Месси Каталоны клубтэй байгуулсан гэрээгээ сунгахаар шийдсэн тухай инсайдер Николо Шира энэ сарын 4-ний өдөр өөрийн твиттер хуудсандаа мэдээлжээ.
33 настай Аргентин тоглогч гэрээгээ 2023 оны зун хүртэл сунгахаар болжээ. Энэ талаар талууд ойрын хугацаанд албан ёсоор мэдэгдэх болно.
Аргентин довтлогч энэ улиралд бүх тэмцээнд 44 тоглолтонд 36 гоол оруулж, 14 дамжуулалт өгсөн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.