Пьер-Эмерик Обамаянг 2023 он хүртэл гэрээгээ сунгахад бэлэн байна
"Арсенал" клуб багийнхаа довтлогч Пьер-Эмерик Обамаянг шинэ гэрээ байгуулахаар санал илгээжээ. Лондоны баг Габон довтлогчтой хоёр жилээр гэрээгээ сунгахаар тохиролцоонд хүрч байгаа юм байна. Мөн цалинг одоогийн буюу улиралд 12 сая евро байхаар тохиролцоод хүрсэн аж.
"Арсенал"-ын Пьер-Эмерик Обамаянгтай байгуулсан гэрээ 2021 оны зургадугаар сард дуусах учиртай. Түүнийг "Барселона", "Интер", "Реал Мадрид", "Челси" клубүүд сонирхож байгаа билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.