ЭМГЭНЭЛ
ЦЭРЭНДОЛГОРЫН ОЮУНЦЭЦЭГ
(1955-2021)
Бидний хайртай ээж, эмээ Ц.Оюунцэцэг 2021 оны 8-р сарын 25-ны өдөр хүндөвчний улмаас таалал төгсөж, үр хүүхэд, шавь нар, найз нөхөд, төрөл төрөгсөд бидэнднөхөж баршгүй гарз тохиолоо.
Тэрбээр 1955 онд Улаанбаатар хотноо мэндэлж, нийслэлийн 24-р сургуулийг төгсөөд 1973 онд ЗХУ-ын Донецкийн Политехникийн Дээд Сургуульд элсэн, 1978 онд "Ашигт малтмал баяжуулалтын технологич - инженер” мэргэжлээр төгссөн.
Ц.Оюунцэцэг нь 1978-1981 онд Эрдэнэтийн УБҮ-ийн судалгааны лабораторид ЭША, орлогч дарга, 1981-1990 онд ГУУҮШИнститутэд ЭША, зураг төслийн инженер, 1990-1996 онд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн "Шороон орд” ХХК-д баяжуулагч инженер, уурхайн даргаар ажиллаж эзэмшсэн мэргэжлийн ур чадварыг үйлдвэрлэл, судалгаанд бүрэн зориулсан нэр төртэй зөвлөх инженер байлаа.
Улмаар 1996 оноос өнөөг хүртэл ШУТИС, ГУУС-д багш, ахлах багшаар тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, салбарын чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэхэд сурсан мэдснээ харамгүй зориулсан, олон зуун шавь нарынхаа бахархал болсон сурган хүмүүжүүлэгч, багш байв.
Тэрбээр хүү, охин хоёртоо өндөр боловсрол эзэмшүүлсэн халамжит сайн эх төдийгүй 30 гаруй магистр, 70 гаруй бакалаврын төгсөлтийн ажлыг амжилттай удирдаж, хамгаалуулсан бөгөөдном,сурах бичиг гарын авлага 17 бичиж, төсөл судалгааны 200 орчим ажилд удирдагч, гүйцэтгэгчээр ажиллажээ. Мөн шинэ бүтээлийн 15 патент, 5 зохиогчийн эрхийг мэргэжлийн өндөр түвшинд хамгаалсан эрдэмтэн байлаа.
Эзэмшсэн мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, уул уурхайн салбартаа тасралтгүй 43 жил ажиллажээ.
Хайртай ээж, хайртай эмээгийн минь үр хүүхэд, ах дүү нартаа энэрэлтэй, хөдөлмөрч шаргуу зан тань бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.
Үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөөс нь...
Сэтгэгдэл байхгүй байна.