ПАРАЛИМП: Таеквондочид дагах тулаанд ялалт байгууллаа
Паралимпын наадмын эмэгтэйчүүдийн таеквондогийн 49 кг-д өрсөлдөж буй ОУХМ Х.Энхтуяа дагах тулаанд Мароккогийн С.Эс-Саббарыг 37:21-ээр яллаа. Ингэснээр тэрбээр дагах тулаанаа цааш үргэлжлүүлэх эрхтэй болов. Дэлхийн аварга цолтой тэрбээр 18:00 цагаас ээлжит тулаанаа хийнэ. Өрсөлдөгч нь хараахан тодроогүй байгаа энэ тулаанд ялалт байгуулбал цааш хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ Испанийн А.Видал Алваресийг 33:11-ээр хожиж, дагах тулааны хагас шигшээд үлдээд байна. Манай тамирчин 18:15 цагт эхлэх дараагийн тулаандаа хожвол хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.
Пара байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд онч сорьсон ОУХМ Д.Сэлэнгэ 1/16 шатанд дэлхийн аварга, олимпын хошой хүрэл медальт Польшийн Олжевскатай халж харвалаа.
Эх сурвалж: МҮОХ
Сэтгэгдэл байхгүй байна.