Б.Бадамцэцэг: Өмнө нь ийм эрсдэлтэй дүр дээр ажиллаж үзээгүй

0

Б.Бадамцэцэг: Өмнө нь ийм эрсдэлтэй дүр дээр ажиллаж үзээгүй

 

Тун удахгүй нээлтээ хийх "Этгээд" УСК-нд др бүтээсэн жүжигчин Б.Бадамцэцэгтэй уулзаж ярилцлаа. 


- Бадмааг шүдний эмч мэргэжилтэй гэдгийг хүмүүс сайн мэднэ. Энэ мэргэжил чиний багын мөрөөдөл байсан уу?

- Тийм ээ, багаасаа л эмч болохыг мөрөөддөг хүүхэд байлаа. Ер нь эмчээс өөр мэргэжил байхгүй л гэж боддог байсан даа. Учир нь ээж минь эмч хүн л дээ. Хүүхэд байхдаа эмчийн хувцасыг нь индүүдэж өгөөд, хичээлээ тараад эмнэлэг дээр нь очин өдрийг өнгөрөөдөг байсан болохоор эмч гэдэг мэргэжил гоё санагдах болсон.

-Эмчийн ажлын хажуугаар урлагийн салбарт хүч үзэн, олон сайхан уран бүтээлд оролцож яваа. Тэгэхээр багадаа урлагийн авъяастай, нилээн нээлттэй хүүхэд байсан байх даа?

- Харин ч үгүй /инээв/. Багадаа их даруухан урлагийн авъяас гэх юу ч байхгүй, сурагч байхдаа дандаа л юмнаас хойш суудаг бүрэг хүүхэд байсан.Харин азтай ч гэх юмуу тохиолдлоор арван жилдээ сургуулиа сольж, шилжсэн юм. Наймдугаар ангидаа Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуульд шилжин суралцах болов. Миний бодлоор энэ сургуульд шилжин орсноороо өөрийгөө илүү нээж, өөртөө итгэлтэй болох алхамаа хийсэн гэж боддог. Тэр үед хүмүүс надад "спортод авъяасгүй байж болно оо, харин загварт хүч сориод, хувцас өмсөөд үзээч” гэх мэтээр зөвлөгөө их ирдэг болсон юм. Энэ үеэс л анх удаа тайзан дээр гарч, загварын үзүүлбэрт оролцож эхэлсэн л дээ. Ээж минь ч намайг дэмжин, эмэгтэй хүүхэд зөв алхаж гишгэж сурах хэрэгтэй гэж зөвлөөд моделийн агентлагт явуулж байсан. Ингээд "Мисс Монголиа” тэмцээнд 2010 онд оролцсон. Тэр үе үнэхээр мартагдашгүй дурсамжтай. Тэмцээн өндөрлөж, шагналтнуудаа тодруулах боллоо. Тэргүүн байрын эзнээр миний нэрийг дуудахад өөртөө ч итгээгүй маш их гайхаж байсан. Тэр үед би чинь 16 - хан настай байсан болохоор ялна гэдэг бодол огтхон ч байхгүй, тийм боломжгүй л санагдаж байлаа.

-Амьдралд нь ийм том өөрчлөлт гарч, өөрийгөө тэс ондоогоор нээх боломж тохиосон юм чинь эмчийн мөрөөдлөө орхиод урлагийн хүн болох тухай бодож байв уу?

- Үгүй ээ, эмч болно гэсэн мөрөөдлөө огтхон ч хаяагүй, мөрөөдсөн хэвээрээ л байсан даа. Харин ээж минь намайг эмч болохыг эрс эсэргүүцдэг байсан юм. Дэндүү олон жил сурч төгсдөг болохоор хугацаа алдана, цаг наргүй ажиллана, цалин мөнгө нь ч хэцүү гэх мэтээр эсэргүүцдэг байлаа. Урлагийн амьдралыг сонгохыг хүсээгүй нэг том шалтгаан ч тулгарч байсан. Яг шилжилтийн насандаа явж байхдаа "Хэцүү анги” олон ангит кинонд тоглож байлаа. Үнэхээр азтай, сайхан учрал. Гэвч надад энэ кинонд тоголсоны дараа маш их сөрөг сэтгэгдэл ирсэн. Хүмүүсийн анхаарлын төвд орох болж, үүнээс үүдээд надруу том, жижиг, олон янкын дайруултууд ирэх болов. Одоо бодоход, энэ үе миний амьдралын хамгийн хэцүү цаг мөч байсан санагддаг. Хүүхэд байсан учраас тэр их дайралтыг тэвчиж чадалгүй, амиа хорлох талаар ч бодож байсан даа. Хүмүүс намайг том болчихсон охин гэж бодож байсан ч, яг үнэндээ тэр үед би 16 -хан настай юугаа ч мэдэхгүй өсвөр насны хүүхэд байсан шүү дээ. Миний гадаад төрхийг янз бүрээр л гоочилж ярьдаг байсан. Хамт миссийн тэмцээнд орж байсан охидууд маань намайг бүдүүн, буулиараа инээдэг, модель болох эрхгүй гэж зөндөө л элдэвлэдэг байсан. Тэр болгоныг нь зүгээр л тоолгүйгээр хаяж чадахгүй, жаахан байсан болоод ч тэр үү их хүндээр тусгаж аваад, зөндөө уйлдаг байв. Тэгээд л өдрийн тэмдэглэлдээ бүх зүлйээ, гомдсон сэтгэлээ бүгдийг нь бичиж үлдээсэн л дээ. "Хүмүүс яагаад намайг буруу зүйл хийгээгүй байхад ингэж хэлж байгаа юм бэ. Би л байхгүй болчихвол хүмүүсийн бүх уур хилэн арилах байх даа” гээд биччихсэн чинь ээж тэрийг нь олоод уншчихсан. Ээжийн минь тэр үед хэлсэн үгнүүд бараг өнөөдрийн Бадамцэцгийг бүтээсэн гэж хэлж болно доо. "Чиний хайртай ойр дотны хүмүүс чамайг хамгийн сайн мэддэг болохоор хэзээ ч доромжлохгүй, харин чамайг мэддэггүй хөндлөнгийн хүмүүс л зөвхөн чиний алдааг харна. Тийм болохоор зөвлөгөө гэх утгаар л хүлээгээд авчих” гэж хэлж байсан юм. Тэр цагаас хойш сөрөг бүхнийг өөрөөр харж, хөнгөн хүлээж авах болсон. Өөрөө өөртөө эзэн болж, сэтгэл зүйгээ удирдаад л сурчихвал тэр бүх гоочлолуудыг юу ч болоогүй мэт сонсож, өнгөрөөж чаддаг. Тэгэхээр яг тэр үеийг би өөрөө л давж гарч чадсан гэж боддог. Хүмүүсийн ярьж байгаа зүйлс дандаа л гадаад төрх, том хацар, муухай шүдний талаар л байсан болохоор магадгүй би үүнээс үүдээд шүдний эмч болъё гэсэн зорилго тавьсан байх. Тэгээд л ээжээсээ зөрсөөр байгаад л шүдний эмчийн замыг сонгох болсон доо.

-Эмчийн завгүй ажлын хажуугаар нилээдгүй олон уран бүтээл дээр ажилласан. Мэдээж сонирхолтой, бас хэцүү байдаг байх даа?

Хэдийгээр үндсэн мэргэжил, ажил минь эмч гэлээ ч хажуугаар нь чамлахааргүй олон кинонд дүр бүтээсэн. Дан ганц эмчийн ажилаа хийж явалгүйгээр хажуугаар нь кино, уран бүтээлүүдэд ажилладаг нь магадгүй миний амьдралыг илүү урамтай, бас сонирхолтой болгодог байх. Жишээ нь хүүхдүүд намайг зорин ирж шүдээ үзүүлэх дуртай. Эцэг эх нь хүүхэддээ намайг зурагтаар харуулаад дараа нь эмнэлэгт дагуулж ирдэг учраас хүүхдүүдэд их гоё санагддаг байх. Ээж маань надад "хүнийг зөвхөн эмчлээд явуулахаас гадна үйлчлүүлэгчдээ сэтгэлийн дэм өгч давхар сэтгэлийг нь эмчлээрэй” гэж их захьдаг юм. Тиймдээ ч надаар үйлчлүүлсэн ихэнх хүмүүс бараг найз шиг минь болчихсон байдаг. Би багаасаа л хүмүүсд их тусалдаг, хүүхдэд их хайртай байсан. Хүмүүсийг баярлуулах нь миний хамгийн дуртай зүйл. Мөн хүмүүнлэгийн ажлууд маш их хийдэг. Солонгос эмч нартай хамтарч жил болгон орон нутгаар явж, иргэдэд үнэгүй эмчилгээ хийж өгдөг. 2021 онд орон нутгаар, хот дотроо нийт 15 цэцэрлэгээр явж, үнэгүй эмчилгээ хийн, дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлсэн.

- Гэр бүлийн хүнээсээ тусдаа амьдрах болсон гэж дуулсан. Ганц бие ээжийн завгүй амьдралын талаар ярихгүй юу? Яг одоо чиний сэтгэл ямар байна?

- Хүмүүс их ярьж байна л даа. Төрөл бүрээр л бичиж байна. Хүүхдүүдийн маань аав бол үнэхээр сайн хүн. Гэхдээ л хоёр хүн үнэхээр таарч тохирохгүй бол салах нь хүүхдүүдэд илүү дээр юм болов уу гэж бодсоны үндсэн дээр шийдвэрээ гаргасан. Одоо бид тус тусдаа аз жаргалтай, ажил нь ч бүтэмжтэй байгааг хүүхдүүд маань хараад хэрүүл уруулгүй амар тайван байгаа гэж би боддог. Ээж маань миний дэргэд үргэлж байдаг болохоор ажил амьдралаа зохицуулахад ямар ч асуудал гардаггүй.

- Уран бүтээл дээр хамтран ажиллах санал ирэхэд хэрхэн хүлээж авдаг вэ?

- Миний хувьд мэргэжлийн жүжигчидтэй эн зэрэгцээд кинонд тоглоход заримдаа санаа зовмоор санагддаг. Бүтэн дөрвөн жил суралцаж орж ирсэн хүмүүстэй хамт тоглоно гэдэг нэг бодлын хэцүү. Би өөрөө жүжигчний ямар ч мэдлэггүй учраас найруулагчаар л бүх зүйлээ залгуулж, зөвлүүлж байж нэг уран бүтээлийн ард гардаг даа. Азаар би үргэлж мундаг, сэтгэлтэй, сайн баг хамт олонтой хамтран ажиллаж байсан.

- Тун удахгүй нээлтээ хийх "Этгээд”УСК-нд оролцон тоглосон гэсэн. Энэхүү уран бүтээлийн талаар ярихгүй юу?

- "Этгээд” УСК”-ны хувьд гэвэл, анх надад санал тавихад нь би үнэхээр чадах болов уу, тохирох болов уу гэж маш их эргэлзэж, олон дахин асууж лавласан л даа. Үнэндээ зохиолоо эхлэж уншаад ерөөсөө ойлгоогүй. Миний төсөөлөлд огт бууж өгөхгүй байсан. Монгол биш гадаад зохиол ч юмуу уншиж байгаа юм шиг л санагдсан. Тэгээд яг зураг авалтын талбай дээрээ ирэхэд киноны өнгө төрх гээд бүх зүйл нь үнэхээр сэтгэгдэл төрүүлэхүйц, өвөрмөц, содон байсан л даа. Миний дүрийн хувьд олон үг хэлдэггүй, надтай төстэй ч юм шиг санагдаж байв. Уран бүтээлчийн өнцгөө харвал аз сорьсон зүйл зөндөө их хийсэн. Өмнө нь ийм эрсдэлтэй дүр дээр ажиллаж үзээгүй ээ. Энэ дүр дээр ажилласандаа миний хувьд маш их баяртай байгаа.

- Хамтран ажилласан уран бүтээлчид, баг хамт олныхоо тухай дурьдвал?

- МУСТА, жүжигчин Ялалт ахтай анх удаа хамтарч ажиллаж үзсэн. Багаасаа л зурагтаар харж, дуу хоолой нь дотно санагддаг болсон учир хамтарч ажиллахад үнэхээр сайхан байлаа. Ялалт ах намайг "хамтарч ажиллахад, харьцахад их амар шулуун шударга хүн байна” гэж хэлсэн шүү /инээв/. Харин МУГЖ Оюундарь эгчтэй "Ану хатан” кинон дээр хамтарч ажиллаж байсан юм. Гол дүрийн жүжигчин Сэлэнгэтэйгээ анх удаа ажилласан ч өмнө нь дотно найзууд байсан юм шиг сайхан сэтгэгдэл төрсөн. Надтай их төстэй санагдсан болохоор маш хурдан найзууд болсоон.

- Үзэгчид "Этгээд” УСК-ноос яг юуг ойлгож, хүлээн аваасай гэж чиний хувьд бодож байна?

- Хүний хэтэрхий гэнэн итгэмтгий байдал заримдаа маш том алдаа болдог юм шүү, бүх зүйлд няхуур, ухаалаг хандах ёстой юм байна гэдгийг ойлгож авч болно. Мөн нөгөө талаас эсрэг дүр дээр ярьвал хүн хүнээрээ л байх ёстой, хүн араатан шиг болчихвол эцэст нь ямар үр дүнд хүрч болохийг харж авах байх.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex