“Нарны садан” кино санд байршлаа

0

"UBS” телевизийн уран бүтээлчдийн "Нарны садан” уран сайхны кино "Univision", "DDISH", "Look tv"-д байршлаа. Киноны уран бүтээлчид хангайн царам, уулын таг, усны тунгалгийг зорьж энэхүү киног бүтээсэн. Учир нь хэдэн мянганы тэртээгээс энэ л тансаг нутагт идээшин бэлчээрлэж ирсэн Монгол орны унаган мал сарлагийг адгуулан маллаж, ашиг шимийг нь хүртэн амьдардаг зон олны түүхийг "Нарны садан” туульсын киногоор харуулахыг зорьсон юм. 

Уулын таг, усны тунгалаг, сарлаг адгуулагч түмэнтэй "Нарны садан”

"Нарны садан” кинонд хангайн нурууны дайд мухарт эвлэн нэгдэж, айлсан буудаггүй Хар сарлагтынхан, Бүгээн сарлагтынхан хэмээх хоёр овгийн тухай өгүүлнэ. Тэд жилдээ ганц удаа цуглаж, сүргийн манлай бухаа мөргөлдүүлэн наадам хийж, баясан цэнгээд дараа жилийн болзоот өдөр хүртэл эргэн уулзалдахгүйгээр салан одоцгоодог заншилтай. Гэтэл нэгэн наадмаар хоёр овгийн хооронд хагарал тэмцлийн хар ангал жинхэнэ утгаараа үүсэж, цусан өшөө авах хатуу нэхлийн хаалга онгойдог.

Бүгээн сарлагтынхан

Хар сарлагтынхан

Кинонд цааш ямар үйл явдал өрнөхийг өнөөдрөөс эхлэн "Univision", "DDISH", "Look tv" видео сангаас үзэх боломжтой.

Уран бүтээлчдийн зүгээс "Эцэг өвгөдийн үеэс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн өв уламжлалаа өөриймшүүлэн тодолж, бусдад "Минийх”, "Биднийх”, "Манайх” хэмээн бахархан нотолж, гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө шимтэн үзэж болохоор, бүх насныханд зориулагдсанд "Нарны садан” киноны ач холбогдол оршиж байна” хэмээсэн юм.

Киноны гол дүрд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд, ардын жүжигчин А.Дашпэлжээ, соёлын тэргүүний ажилтан Б.Алимцэцэг, Д.Мөнхтөмөр, Г.Алтангэрэл болон "Говийн домог”-ийн Эгээрэл гүнжийн дүрийг бүтээж олноо танигдсан Б.Замилан нар тоглосон. Мөн зохиолч, ерөнхий найруулагчаар О.Эрдэнэ, ерөнхий продюсер, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, гүйцэтгэх продюсерээр Б.Анир, Т.Энэрэл, Д.Долгион, төслийн удирдагчаар соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Баяр, зураглаачаар Д.Цэрэнчимэд, Г.Алтаншагай, зураачаар Т.Нямсүрэн, дууны найруулагчаар Э.Эрдэнэбаяр нар тус тус ажиллажээ.

Ташрамд дурдахад, "Нарны садан” кино гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийж, кино театруудын дэлгэцнээ тасралтгүй найман сар үзэгчдэд хүрсэн юм.

Эх сурвалж: Eagle.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex