Гадаадад амьдарч байгаа иргэд фэйсбүүкээр нэгдэж төрийн гурван өндөрлөгүүдэд хандан шаардлага тавьжээ
Нийтдээ Америк, Англи, Итали, Ирланд, Швед, Солонгос, Япон зэрэг 10 гаруй оронд амьдарч байгаа 2400 орчим монгол улсын иргэд дээрхи хуулийн төслүүдийн шинэчлэлийг эсэргүүцэж гарын үсэг зуран төр засагтаа шаардлага хүргүүлсэн байна. Энэ шаардлагыг иргэний хөдөлгөөнийхөн ёсоор болгож олон нийтэд зарлаад төрийн гурван өндөрлөгт хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр шаардлагын хариуг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан хариу мэдэгдэл хийхийг гадаадад байгаа монгол улсын иргэд шаардаж байна. Хэрэв хариу мэдэгдэл хийхгүй бол Монгол улсын төр засгийн тэргүүлэгчид улс орноо худалдаж байна хэмээн дэлхий нийтэд тараах цаашилбал олон улсын шүүхэд хандана гэдгээ ч мөн мэдэгсэн байна.
М.Номин