Шинэхэн гоонь эр Орландо Блум нэрт загвар өмсөгч Миранда Керрээс салаад элдэв дотно харилцаа үүсгэж байсан ч аль нь ч гүнзгийрээгүй юм. Тэгвэл энэ удаагийнх нь нэлээн шийдэмгий өрнөж байгаа гэнэ шүү. "Уолл-Стрийтийн цөөвөр чоно” киноны од Холливудын жүжигчин бүсгүй Марго Роббигийн араас тэрбээр үхэн хатан гүйж байгаа аж. Орландогийн эртний анд Леонардо ди Каприо тэднийг танилцуулжээ. Тэдний уулзалт "Алтан бөмбөрцөг” шагналыг гардуулах ёслол дээр болсон гэнэ. Тэр цагаас хойш Орландо жүжигчин бүсгүйг өөрийн болгох гэж зовж яваа юм.
Жүжигчин эр Маргогийн зүрх сэтгэлийг байлдан дагуулахын тулд янз бүрийн бэлэг сэлт илгээх болжээ. Чихрийн цуглуулга, цэцгийн баглаа, янз бүрийн хэмжээтэй чихмэл тоглоомуудыг зогсоо зайгүй илгээж байгаа аж. Тэгвэл өдгөө Марго бүсгүйн зүрх сэтгэл Том Экерлид үнэнч байгаа билээ. Тэд нэгэн киноны зураг авалтын үеэр дотноссон юм. Иймээс Орландо хоцорсон бололтой. Марго ч Блумын анхаарал, халамжийг үнэлж байгаагаа өгүүлээд Томыг орхих бодолгүй байгаа гэдгээ ойлгуулав. Тиймээс Орландо энэ байдалтай эвлэрэх юм уу хүлээх л үлдэж байх шиг. Жүжигчин эр эрт, орой хэзээ нэгэн цагт үзэсгэлэнт жүжигчин бүсгүйн зүрх сэтгэл өөрийнх нь болно гэдэгт итгэлтэй суугаа гэнэ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1061 сэтгэгдэл