Монголын шорон гэмт хэрэгтэн бэлтгэдэг сургууль болжээ

0

...Хорин хэдхэн хоногийн өмнө хорихоос суллагдсан 21 настай хүмүүжигч дээрэмдэх гэмт хэргийнхээ бурууг ойлгож, гэмт 

хэргээс ангижирч, сайн хүмүүжсэн байсан бол цэцэг цэврүү шиг жаахан охиныг хүчирхийлж, тамлаж, цогцсыг нь нүхэн жорлонд хаяж, хэргийн газрыг орхиж, эцэг, эхийг нь тамд унагаж, монголчуудыг айдаст автуулахгүй байлаа. Сайн хүмүүжсэн бол ерөөсөө ч ийм аймшигт хэрэг битгий хэл буруу ч алхахгүй байлаа.

...Хүчингийн хэрэг үйлдэж, хоёр ч удаа хорихын босго давсан 30 настай хүмүүжигчийн сэтгэхгүйг өөрчилж, сэтгэлгээг нь эмчилж хүмүүжүүлсэн байсан бол 13 настай охин эрэмдэглүүлж, хүчирхийлүүлж, цогцос нь уулын модонд таван жил уяатай байхгүй байх байлаа. Жаахан охиноо хайсан 70 настай эмээ, ээж нь хөндий дүүрэн тэмтчиж, дээлтэйгээ амьдын тамд хатахгүй байх байлаа. Хэрэв жаахан охин амьд байсан бол Ренчинлхүмбэ сумынхаа талд тааваараа гүйж байх байлаа.

...Хорих ангид хүмүүжиж, ял эдэлж байсан 31 настай хүмүүжигч "Эндээс л гарчихвал сайхан амьдарна. Одоо дахиж алдахгүй. Эхнэр, хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдарна. Монголын залуучууд яаж амьдарч байгаа бол. Яг тэдэн шиг, тэднээс ч илүү сайхан амьдралын төлөө зүтгэнэ. Яах ч гэж би хулгай хийв ээ. Яагаад би энд ирчих вэ. Дахиж л буруу явж, буруу газар руу орохгүй юм шүү” гээд жилийн хугацаандаа хоригдохдоо эргэцүүлж чадсан бол төрийн хамгаалттай хорих ангид хоёр хүүхдийн ээж, 27 настай эмэгтэй амиа алдахгүй байх байлаа. Хэрэв тэр хүмүүжил олж, гэм буруугаа ойлгож, ухаарсан байсан бол эхнэрээ хөнөөгөөд, өөрийгөө боомилохгүй байлаа.

...Зургаахан хоногийн өмнө суллагдсан хүмүүжигчийн сэтгэхүйг өөрчилж чадсан бол дахиж хулгай хийхгүй, дээрэмдэхгүй, гэмт хэрэг үйлдэх хүн шиг амьдрах байлаа. Даанч харамсалтай нь, хорихын хаалгаар гарсан цагаасаа хойш хулгай хийж, олон арван айлын эд зүйлсийг тоноод байж байлаа.

Байлаа, байлаа, байлаа... Тийм ээ, энэ бол хорихоос суллагдсан этгээдүүдийн үйлдсэн ердөө дөрвөн хэргийн жишээ. Энэ онд илэрсэн, болсон хэргийн харуусал гэсэн үг л дээ. Хэрэв энэ хүмүүс хорих ангид сайн хүмүүжиж, нөгөө талаар сэтгэхүйгээ өөрчилж, амьдралд хайртай болсон бол алдсан алдаагаа нөхөөд, олон ажлыг бүтээгээд, эх орныхоо төлөө биш гэхэд өөрийнхөө төлөө яралзтал ажиллаж байх байсан. Ядахдаа бусад залуучуудтайгаа энэ тэнцэж, хамт алхахын тулд хичээж байх байлаа. Хэрэв энэ хүмүүс сайн хүмүүжсэн бол бага насны хоёр жаахан охин амьд, гэр бүлтэйгээ эрүүл энх байж байх байсан.

        Хорих ангиас суллагдсан залуу ингэж ярьж байсан юм. Тэр хүн амины хэргээр ял эдэлж, 10 жил хоригдоод гарч ирээд удаагүй байсан л даа. Хэдэн найзуудтайгаа дарвиж яваад, гудамжинд явж байсан идэр насны залууг хоёр цохиод, нэг өшиглөсөн юм байна лээ. Харамсалтай нь, нөгөө залуу амиа алдаж, 20 гаруй насны залуу шоронгийн хаалга татсан байдаг. Тэр 15 жилийн хорих ял авсан ч Эрүүгийн шинэчилсэн хууль хэрэгжиж таван жил нь хасагдаад суллагдсан байсан. Тэрбээр "Хорих ангид хоригдож байгаа залуус хүмүүжих нь битгий хэл бүр хэнийг ч хайрлах сэтгэлгүй араатан болж байна. Гэмт хэрэгтнүүд бэлтгэх "Дипломгүй” сургууль шорон болж хувираад олон жил болж байна” хэмээн ярьж байлаа.

           Тодруулбал, хорихоос суллагдаад удаагүй байхдаа тэрбээр "Өнөөдөр дөнгөж 20 гаруйхан настай залуусаар Монголын шорон дүүрч байна. Нөгөө л 1990 оны нийгэм солигдсон үймээнээр гэр бүлийн салалтаас шалтгаалж, өнчин өрөөсөн өссөн хүүхдүүд эрийн цээнд хүрцгээсэн байна. Аав, ээжгүй өссөн хүүхдүүд РС тоглоом тоглож, гадуур тэнэдэг байсан. Тэдгээр залуу гэмт хэрэг үйлдэж байна. Ихэнх нь хулгай хийгээд шоронд орж байна. Эрүүгийн хуулийн 142 дугаар зүйл ангиар шийтгүүлээд л ороод ирдэг. Эхлээд хулгай хийхээр нь тэнсэн харгалзах ял шүүхээс өгдөг. Тэнсэнтэй байх хугацаандаа дахин хулгай хийгээд шоронд ороод ирж байна. Нөгөө хэсэг нь танхайрсан, бусдын эд зүйлсийг дээрэмдсэн хэргээр хоригдож байна. Тэд цагаан цаас шиг юугаа ч мэдэхгүй "амьтад” ирцгээдэг. Хоригдлууд эрүүгийн хууль судлахаас эхлээд бие биедээ үйлдсэн хэргийнхээ талаар ярьдаг. Заримдаа бие биедээ ярьж байгаа нэрээр хүний халааснаас эд зүйлс хэрхэн хулгайлдаг талаар сургалт шахуу юм болно. Гар хурууны байрлал, халааснаас эд зүйлсийг нь мэдэгдэхгүйгээр хэрхэн авах. Эмэгтэй хүний цүнхний цахилгааныг яаж онгойлгох, өмдний араас хулгай хийх, энгэрийн халааснаас яаж авах вэ гэдгийг хүртэл заадаг. Үнэндээ Монголын халаасны хулгайчид төгс болчихсон шүү дээ. Хамгийн их мөнгө хийж байгаа нь халаасны хулгайчид болчихоод байна. Бусдын халаасыг ухсаар байгаад машинтай болсон. Байр орон сууц, хашаа байшин худалдаж авсан хүн ч байгаа. Ингээд хулгай хийгээд ороод ирсэн залууст халаасны хулгай хэрхэн хийдэг вэ гэдгийг бүрэн утгаар нь мэргэшүүлж байна. Үүний дараа орон байрны хулгай хэрхэн хийдэг. Дохиоллын систем, хяналтын камерийг хэрхэн унтраахаас эхлээд, хаалга, цонх онгойлгохыг хүртэл зааж өгч байна шүү дээ. Надтай гэхэд найман айлын гэр, эд зүйлсийг хулгайлсан нэг залуу хамт хоригдож байлаа. Тэр өөрийнхөө эд зүйлсийг авч байгаа юм шиг л айлын гэрийг ачааны машинтай очоод хэдхэн минутын дотор аваад явчихдаг гэж байгаа. Гэрийн эзэд нь орой ажлаасаа ирэхэд нь гэрийнх нь буурь харлаад үлдсэн байдаг талаар ярьдаг байв. Мөн автомашин хулгайлж, өнгө төрхийг нь өөрчилж, бичиг баримтыг нь шинээр бүртгүүлээд зардаг бүлэглэлийнхэн хүртэл бие биедээ машин хэрхэн хулгайлах талаар "хичээл” заана. Хулгайлсан машины дотор салоныг өөрчлөөд, авто тээврийн газрын мэргэжилтний тусламжтайгаар шинэ бичиг баримт авдаг. Раам дээрх регистер тоог хэрхэн өөрчилдөг талаар бие биедээ ярьдаг. Бүр хүнийг хэрхэн хүнд цохилтод оруулах, дээрмийн хэргээ хаана үйлдвэл тохиромжтой талаар нарийвчилсан хотын гудамж, талбайг хүртэл зааж өгдөг гээд Монголын шоронд гэмт хэрэгтэн бэлтгэх сургууль шиг байдаг. Тэнд хүн амины хэрэг үйлдчихээд хэрхэн зугтаасан талаар ярьж байна. Хар тамхины ямар бүлэглэл байдаг. Хятадаас хар тамхи ямар үнэтэй оруулж ирээд, ямар хүмүүст борлуулж болох сүлжээг хүртэл хоригдлууд бусдадаа зааж өгдөг. Бусдыг ямар занганд оруулаад дарамталж болох талаар хүртэл ярьцгаана. Бүр хүн алчихсан байхад ямар мэдрэмж төрдөг вэ. "Яаж алсан талаараа яриач” гээд шалаад суучихдаг. "Хүн алах гоё байдаг уу” гэж сонирхсон олон хүнтэй таарч байлаа. Хүн амины хэрэгтэй нэг хулгайч жирийн дэглэмтэй хорих ангид хоригдож байхдаа залууст "Хүн алах тийм байдаг. Тэгж үхдэг” гээд л яриад байсан. Тэрийг сонсож суусан хоёр залуу шоронгоос гараад сар ч бололгүй хүний амь хөнөөчихсөн байна лээ. Ингэж л Монголын шоронд хэдэн мянган залуу хүмүүжих нь битгий хэл улам араатан шинжтэй болж, гэмт хэрэгтнүүд болж байна шүү дээ” гэж ярьсан.

      Үнэндээ энэ яриаг анх сонсвол "Худлаа ярьж байна л гэж бодно”. Гэтэл эхэнд бичсэн хэргүүдийн жишээ, хамгийн сүүлд буюу долоон настай охиныг хүчирхийлж, амийг нь хөнөөсөн 21 настай хүмүүжигч залуугийн тухай бодвол Монголын шорон яах аргагүй гэмт хэрэгтэн бэлтгэдэг сургууль болчихсон ч юм шиг. Дахиж суллагдах хэчнээн хоригдол, хүмүүжигч хэдэн хүнийг амийг авч, гэмт хэрэг үйлдэх бол гэхээс ч айдас төрнө. Угтаа хэнийг ч хэн гэж ялгахгүй, хэн ч гэж ялгарахгүй амьдрах ёстой. Харамсалтай нь, шоронгоос суллагдсан этгээдүүд хүний ой тойнд багтамгүй аймшигт хэргийг гаргуун үйлдэж, нийгмийг цочроож байгаа нь айдас дагуулж байна.  

        Жил болгон, сар, өдөр бүр хэдэн арван, зуун хоригдол суллагдаж байгаа. Хэн энэ хүмүүст анхаарал хандуулж байна вэ. Угтаа хорих ангид хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажил хамгийн чухал. Гол чухал ажил нь хорих ангид хэрэгжиж байна уу гэдэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагуудын анхаарлаа хандуулж, бодлогоо чиглүүлэх хэрэгтэй болжээ.  

Монголын шорон гэмт хэрэгтнийг хүмүүжүүлж, нийгэмшүүлж, гэм бурууг нь эдлүүлэх байгууллага болохоос гэмт хэрэгтэн бэлтгэдэг сургууль биш.

 

Эргэлт.мн


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex