ЦАГ АГААРЫН МЭДЭЭ Том онцлох мэдээ, Нийгэм 2023/11/30 0 Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай салхитай байх ба 28-нд нутгийн өмнөд хэсгээр, 12 дугаар сарын 05-нд нутгийн баруун хэсгээр, 06-нд ихэнх нутгаар цас орж шуурга шуурч зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Хур тунадас: 27-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29,30-нд Хэнтийн уулархаг нутгаар, 12-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 03-нд нутгийн хойд хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 12 дугаар сарын 05-нд Алтайн салбар уулсаар, 06-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрхч ширүүснэ. Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -2...-7 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр өдөртөө ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хур тунадас: 28-нд ялимгүй цас, 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө, 03-нд ялимгүй цас орж явган шуурга, 06-нд цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 12 дугаар сарын 01-нд секундэд 8-13 метр, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн хэвээр Яармаг-Сонгины орчмоор -27...-32 градус, бусад хэсгээр -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр өдөртөө хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор -20...-25 градус, бусад хэсгээр -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна. 0
Сэтгэгдэл байхгүй байна.