Боомтуудаа сэргээж байж амьдралын чанар нэмэгдэнэ
Дөрөв, дөрвөн жилээр явж ирсэн улсын бодлогыг энэ Засгийн газар даруй 30 жилээр сунгасан. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар "Алсын хараа-2050” гэсэн хөгжлийн нэгдсэн, урт хугацааны бодлого гаргаж тавьснаараа өмнөх гүйцэтгэх засаглалуудаас ялгарав. Тийм ч учраас боомтуудын хөгжлийг нэн тэргүүнд тавьж, өмнөд хөрштэйгөө холбогддог боомтын тоог нэмэгдүүлэх ажлыг хийж эхэлсэн. Тэр дундаа олон жил гацаж, алдагдсан боломжуудыг нөхөхийн тулд төмөр замаар шууд холбогдох ажлуудыг эхлүүлсэн. Одоо зөвхөн хил холболтын жаахан зай л үлдсэн. Ингэснээр боомтуудын нэвтрэх чадвар нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний эксортод хугацаа алдах шаардлагагүй болно. Өнгөрсөн жилийн хувьд бид түүхэн дээд амжилтаа тогтоож, 60 гаруй сая тонн нүүрс экспортолсон. Энэ жил ч гэсэн өдий хэмжээний нүүрс гаргах зорилт тавьсан.
Харин энэ зорилтдоо хүрч, улсын төсвийг алдагдалгүй байлгахад нөгөө олон боомтын гарц, төмөр зам чинь жинхэнэ хэрэг болно. Харин улсын төсөв нь алдагдалгүй, бид илүү их орлого олж гэмээнэ эдийн засаг тогтвортой, иргэдийн орлого хэвийн, амьдралын чанар нэмэгдэнэ. Тухайн улс орны иргэдийн амьдрах чадвар нэмэгдсэнээр гаднын хөрөнгө оруулалт орж ирэх гол үзүүлэлт болдог билээ. Тэгэхээр боомтуудаа сэргээх нь нэн тэргүүний ажил бөгөөд үүнийг энэ удаагийн Засгийн газар эхлүүлж, бүтээж чадсан нь маш чухал юм.
Сэтгэгдэл байхгүй байна.