ШУУД: ОСНААУГ-аас Төрийн дээд шагнал хүртсэн эрхмүүдийн шагналыг нь гардууллаа
Улаанбаатар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас/ОСНААУГ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ажилтан, ахмад настдуудад шагнал гардууллаа.
Тус үйл ажиллагаанд ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр оролцож, шагналыг гардуулсан бөгөөд тэрээр "Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан хамт олондоо баяр хүргэе. Өнгөрсөн жил манай хамт олон хамтаараа зүтгэж, олон амжилтын эзэн болсон. Энэ ондоо ч ажил, амжилтаа ахиулж ажиллах болно. Та бүхэндээ удахгүй болох сар шинийн мэндийг хүргэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөе" хэмээлээ.
Энэ үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Төв түгээх төвийн ахмад ажилтан Д.Төмөрбаатарыг шагнасан бол Алтан гадас одонгоор Зүүн түгээх төвийн машинист Т.Ганхуяг, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 5-ын Хүний нөөц дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхжаргал, ахмад настан Ц.Саран, ХҮТ-6-ын борлуулалтын байцаагч Ч.Цэцэгмаа, ахмад ажилтан Б.Болормаа нар шагнагдсан юм.
Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар ОСНААУГ-ын Ерөнхий инженер Ж.Пүрэвжамц, тус төвийн Дотоод хяналтын хэлтсийн дарга Г.Маргад, ХҮТ-1-ийн дарга Г.Самбуудорж, ХҮТ-4-ийн дарга Д.Баярмаа, ХҮТ-6 Төвийн дарга М.Пагмаа, ХҮТ-16-ийн дарга Б.Өнөрсайхан болон ОСНААУГ-ын Орон сууц хувьчлах товчооны мэргэжилтэн Д.Нямсүрэн, нягтлан бодогч Б.Нямдулам, тэргүүтэй 41 ажилтанг шагнаж урамшуулсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна.