Аморим: Бүх юм хэцүү байна

0

Английн Премьер лигийн 17 дугаар тойргийн ээлжит тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр боллоо. Борнмутын эзэн Билл Фолигийн хэлснээр Манчестер Юнайтед талбайдаа "бяцхан" Борнмутад 0-3 гэсэн харьцаатай хожигдов. Ингэснээр зул сарын баяраар Манчестер Юнайтед хүснэгтийн 13 дугаар байрт байхаар болжээ. Премьер лиг гэх нэртэй болсноос хойш анх удаагаа тус баг баяраар хүснэгтийн хоёрдугаар хагаст бичигдэх аж.

"Улаан чөтгөрүүд"-ийн фэнүүд ууртай байгаа. Тэд өчигдөр/2024.12.22/ болсон тоглолтын эцсийн шүгэл дуугартал багийнхаа тоглолтод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, "бүүлэв". Багийн шинэ дасгалжуулагч Рубен Аморимд ч энэ бүхэн хэцүү байх шиг. Английн хэвлэл мэдээлэл "шинэхэн" түүнийг элдвээр хэлж, аргыг нь барж байна.

Өчигдөр хожигдсоныхоо дараа Аморим "Яг одоо бол бүх юм хэцүү байна. Манчестер Юнайтед шиг баг талбайдаа 0-3 гэсэн хожигдоно гэдэг хүн бүхэнд хүнд тусна. Мэдээж фэнүүдийн сэтгэл гонсойж бас залхаж байгаа байх. Үүнийг нь ч тоглолт эхэлснээс хойш мэдэрсэн. Би ч ойлгож байна. Гэхдээ үүнтэй нүүр тулах хэрэгтэй" гэжээ.

Португал мэргэжилтэн өнгөрсөн сард Эрик тен Хагийн халааг авч, "Мөрөөдлийн театр"-т ирсэн. Үр дүн шууд мэдэгдэхгүй байгаа ч эерэг өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, түүний удирдлага дор Манчестер Юнайтед эсрэг багаасаа илүүтэйгээр бөмбөг эзэмшиж байгаа гэнэ. Өчигдөр л гэхэд 60 хувьтай бөмбөг эзэмшжээ. Борнмутаас илүү олон хаалга руу цохисон үзүүлэлттэй. Гэвч эцсийн үр дүн хэвээрээ л байна.

Мөн нэг тааруу үзүүлэлт Юнайтедыг дагаж байгаа нь тэд хөдөлгөөнгүй бөмбөгнөөс ирж буй цохилт, дамжуулалтыг зогсоож чадахгүй байна. Энэ жил л гэхэд ийм байдлаас нийт 17 гоол алджээ.

Нөгөө талд Ливерпуль Тоттенхэм Хотспурын талбайд зочлон тоглож, 6-3 гэсэн харьцаатай хожжээ. Тэд нийт 39 оноотой болсон бөгөөд ардаа яваа Челсигээс дөрвөн оноо илүү лигийг тэргүүлж байна. Тэд нэг тоглолт дутуу хийгээд буй гэдгийг санах хэрэгтэй.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex