Юн Сок Ёлыг баривчилжээ
Авлигын эсрэг хорооны мөрдөгчид лхагва гаригийн 10:33 цагт (Сөүлийн цагаар) Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах тогтоолыг гүйцэтгэж түүнийг байцаалтад авч явжээ. Тэрээр өнгөрсөн сард улс оронд онц байдал тогтоох гээд бүтэлгүйтэж, парламентын шийдвэрээр бүрэн эрхээ хасуулсан юм.
Юн Сок Ёлыг саатуулж, тусгай хүчний олон машин, ажилтнуудын хамгаалалт дор албан өргөөнөөс нь гарган авч явжээ. Мөрдөгчид Юн Сок Ёлыг баривчлахаар хэд хэд оролдсоны эцэст ийнхүү түүнийг саатуулан байцаахаар авч явлаа.
Сэтгэгдэл байхгүй байна.