Африкийн цагаачид Марокког Испанийн Мелилья хотыг заагалдаг торон хашаан дээр
Африкаас дүрвэн элбэг хангалуун амьдрал хайн Баруун Европын чигэлсэн хууль бус цагаачдын урс улам нэмэгдсээр.
Марокког Испанийн Мелилья хотоос заагалдаг 7 метр өндөр өргөт торон хашаан дээр иймэрхүү дүр зураг өдөр болгон ажиглагддаг.
Гурав хоногийн өмнө гэхэд л 800 гаруй цагаачид долоон метр хашаан дээр авиран гараад бүтэн 16 цагийн турш сууж, торны дагуу эргүүл хийж байгаа испанийн үндэсний гвардийн харуулууд холдохыг хүлээжээ.
Тэгсээр тэднээс ердөө 30 нь л хашааны цаана эсэн мэнд буугаад цагаачдыг түр байршуулан төвд хүрч чаджээ.
Долоон метрийн өндөрт нэмэх 30 гардусын халанд, 16 цаг сууна гэдэг амаргүй шүү.
Сэтгэгдэл байхгүй байна.