Тавантолгойг гацаах таван сонирхол

1305

Тавантолгойг гацаах таван сонирхол

 

1950-иад оны үед Өмнөд Солонгос их ядуу байжээ. "Ажима” нар алт мөнгөн эдлэлээ хандивлаж эдийн засгаа авардаг түүхээс их өмнө юм. Тухайн үед байгалийн баялгаар хомс солонгосуудад экспортлох бараа ч байсангүй, гэхдээ импортолж биш, экспортолж хөгжинө гэдгийг тэд хэнээс ч илүү мэдэж байжээ. Ухаад гаргачих нүүрс тэдэнд байсангүй, "урагшаа” нийлүүлэх ямааны ноолуур ч байсангүй. Гэхдээ л экспортлох бүтээгдэхүүн хэрэгтэй байлаа. Ингээд улсдаа хамгийн элбэг бараа болох амьд гахайг "Маdеin Когеа” гэж байгаад экспортлов. Багагүй ашиг олов. Дараа нь нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортолж байж илүү ашиг олно гэдэг энгийн гаргалгааг хийлээ. Дахиад л улсдаа хамгийн элбэг гахайгаа ашиглав. Харин энэ удаа гахайн хялгасаар щётка хийгээд гадагш нийлүүллээ. Амьд гахайнаасаа илүү ашиг олов. Үүндээ урамшсан тэд экспортлох өөр бүтээгдэхүүний эрэлд гарлаа, тэгээд оллоо. Энэ нь эмэгтэй хүний үсээр хийсэн парик байлаа. Тэр үеийн солонгос бүсгүйчүүдийн хэв маяг одоогийнхоос мэдээж өөр байсан байж таарна. Урт гэзэгтэй эмэгтэйчүүд их олон байжээ. Улсынхаа хөгжлийн төлөө үсээ хандивлацгааж, үүгээр нь парик хийн экспортлосон гэдэг юм. Ингэж Солонгосын бүсгүйчүүд улсынхаа хөгжлийн төлөө хоёр ч удаа дуу нэгтэй хөдөлцгөөсөн байдаг юм. Эхлээд үсээ хандивлаж эдийн засгаа сэргээж байсан бүсгүйчүүд дараагийн хямралаар үнэт эдлэлээ сайн дураараа өгсөн түүхийг олонхи нь дуулсан байх аа.

 

 

2007 оны сүүлээс эхлээд Монгол түүхэндээ байгаагүй их мөнгөтэй болжээ. Валютын нөөц ч нэмэгдэв. Хөрөнгө оруулагчид манай улсыг сонирхож, гадаад зах зээлд манай уул уурхайн гол бүтээгдэхүүнүүд үнэд хүрч, гэнэтийн ашгийн татвар хэмээн нэлээд олон сая долларыг төрийн хэтэвчинд төвлөрүүлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Тавантолгойн лицензээ төр буцаан авав. Мөнгөгүй биш, мөнгөжчихсөн байсан юм, тухайн үед. Хүний хөгжлийн сан,хүүхдийн мөнгө гээд халамжинд зарчихсан л болохоос биш түүхэндээ байгаагүй. их мөнгийг энэ он жилүүдэд олж байлаа. Одоо л зарим нь мартчихаад байгаа болохоос биш, уг нь их ойрхны түүх л дээ. Уул уурхайн түүхий эдийн үнэ унахгүй юм шиг аашилж, олсон мөнгөө дуусахгүй юм шиг үрж байлаа, бид Тавантолгойгоо нүүрс үнэтэй байгаа энэ үед хөдөлгөе гэхээр "баячууд нь мориндоо алтаар жүчээ босгож байхад ядуус нь хоолны мөнгө олохоор Америк руу амиа зольж цагаачилдаг Мексикийн тавилан биднийг хүлээж байна” гэж айлгасаар өнөөдөртэй золгосон. Гэтэл одоо эдийн засаг ямархуу байгааг бүгд мэдэж байгаа байх.

 

Нүүрс үнэд орсон цаг алсран холдож чипс л авахгүй бол цалингаараа тор дүүргэхээ больсон цаг үе ирсэн байна. Хөрөнгө оруулагчдад "Hotel Mongolia” гэж хэлэгдтэлээ бид итгэлийг нь алдсан байна. Том том жишээ татахаа больё гэхэд цалингаараа бид тор дүүргэж чадаж байна уу гэдгээр л харагдана. Гаднын судалгааны байгууллагуудын анхааруулж байгаагаар энэ хэвээрээ байвал эдийн засаг ирэх долдугаар сарын сүүл гэхэд бүр уналтанд орно. Уг нь энэ аюулын дохиог эдийн засагчид, улстөрчид сонсчихсон, энэ бүхнээс гарах хамгийн оновчтой гарц нь том төслүүдээ хөдөлгөх гээд томъёолчихсон байгаа. Гэсэн ч цаг хугацаа эргэсээр, Оюутолгой байрандаа, Тавантолгой гацаандаа байсаар л байна. Төрийн тэргүүн саяхан хэлсэн үгэндээ цагийн юмыг цагт нь хийхгүй бол улам илүү зардал гарна гэсэн байсан. Үнэхээр үнэтэй байх үед нь Тавантолгойгоо хөдөлгөчихсөн бол эдүгээгийн энэ хямралыг бид тойроод гарч чадах байсан байх. Монголын баялаг, ялангуяа Тавантолгой Монгол төрийн зовлон болохгүй байсан байх.

 

 Том төслүүдээ хөдөлгөж байж эдийн засгаа сэргээнэ гэдэгт санал нэгдэх атлаа Тавантолгойг гацаах түмэн сонирхол өнөөгийн улс төрийн тавцанд өрсөлдөх ажээ. Улстөрчид энэ түмэн сонирхлоосоо дараахь тавд л хөтлөгдөхгүй байж чадвал солонгос бүсгүйчүүдийн үсээ хайчлуулж байсантай дүйх хэмжээний тусыг өнөөгийн эдийн засагт оруулах боломжтой байж ч болох юм.

 

ТАВАНТОЛГОЙН ТӨСӨЛ УНААСАЙ ГЭХ ГАДААД СОНИРХОЛ
Нүүрс үнэтэй байх 2011 оны үед Тавантолгойг дэлхийн том хөрөнгө оруулагчид сонирхож байлаа. "Вале”, "Мицүй”, "Пибоди”, "Шинхуа” гээд сонсоход л арааны шүлс асгарам том хөрөнгө оруулагчид Тавантолгойд хөрөнгө оруулъя хэмээн өөрсдөө санал тавьж байв. Нэг тн коксжих нүүрсний үнэ тэгэхэд 330 ам.доллар хүрч, хөрөнгө оруулагчдад бид гэдийх эрхтэй болсон байв. Гэхдээ юм гэдэг хязгаартай, Австралийн үерийн дараахан бидэнд боломж болж харагдаж байсан нүүрсний үнэ дахиад л буурч эхлэв. Өнгөрсөн оны гуравдугаар сараас тн нүүрс 100 ам.доллараас дотогш орж, өчигдрийн мэдээллээр 108 дөнгөж хүрч байна. Бидэнд санал тавьж байсан хөрөнгө оруулагчид буцаж, эргээд бид тэднийгээ гуйх тохуутай мөч ирдэг байжээ. Ингээд өнгөрсөн онд зургаан хөрөнгө оруулагчид хадаг тавихад хариу ирүүлсэн дөрвийнх нь дугтуйнд "Урьсанд баярлалаа” гэсэн эелдэг хариу байжээ. Харин үлдсэн хоёрын нэг нь болох "Пибоди” "үнэ цэнийг хамт тодорхойлъё, хэдэн жилийн дараа хөрөнгө оруулах эсэхээ шийдье” гэсэн байжээ. Хөрөнгө оруулъя гээгүй, хөрөнгө оруулах эсэхээ хэдэн жилийн дараа шийдье гэсэн байв.

 

Ердөө л энэ. Хөрөнгө оруулах ганц санал тавьсан компани нь "Шинхуа”. 2011 онд манайд ороод ирчихсэн төслөө эхлүүлье гээд эксковатороо асаачихсан байсан "Вале”, "Мицүй” энэ тэр бол "Баярлалаа, баяртай” гээд Мозамбик руу явчихсан. Энэ хугацаанд нүүрс үнэтэй байх үед манай Тавантолгойтой яг адилхан явж байсан Оросын "Элга”, Индонезийн "Марувэй” зэрэг орд одоо олборлолтоо хийгээд эхэлчихсэн, Мозамбикийн "Моатиз”, Канадын "Вестерн” зэрэг нь олборлоход яг бэлэн болчихсон байгаа. Эдгээр орд бол Тавантолгойтой адил хатуу коксжих нүүрсний ордууд, манай өрсөлдөгчид. Манайхаас давуу тал нь далайн тээврээр Хятадын боловсруулах үйлдвэрүүд рүү ачуулах боломж өндөр, зардал бага. Нэг ч гэсэн өрсөлдөгч нь ашиглалтад орохгүй гацсаар байвал тэдэнд л ашигтай. Түүнээс гадна Тавантолгой дахь гадаадын оператор компаниудын ч энэ төсөл унаасай гэсэн жижиг сонирхлууд явж л байгаа.

 

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Г ИДЭЖ СУРСАН ТҮШМЭДИЙН СОНИРХОЛ
"Эрдэнэс Тавантолгой” сүүлийн гурван жил дараалан ашигтай ажилласан гэдэг пиар хэсэг хугацаанд явав аа. Энэ пиар үнэхээр үнэн бол ашигтай ажилласан хувьцаат компани хувьцаа эзэмшигчдэдээ хуваадаг ногдол ашиг хаачив гэдэг асуулт урган гарна. Бид бүгдээрээ 1072 хувьцааны эзэн шүү дээ. Ашигтай ажилласан нь үнэн л юм бол ногдол ашиг хуваах нь энгийн логик. Дахиад асуулт. Ашигтай ажиллачихаад ногдол ашиг хуваагаагүй юм бол тэр ашиг хаачив. "Эрдэнэт” үйлдвэрийг саалийн үнээ болгодог байсан улстөрчид энэ удаа "Эрдэнэс Тавантолгой”-н ашгийг халааслаагүй байгаа гэдэг хардалт үүнээс урган гарна. Төрийн өмчит компани гэдэг бол төрийн түшмэдүүдийн хөлжих гол хөшүүрэг болдог гэдгийг бид хангалттай харсан.

 

Тавантолгойг урагшлуулахгүй, "Эрдэнэс Тавантолгой”-г "идэх” гэсэн түшмэдүүдийн сонирхол Тавантолгойн бас нэгэн гацаах шалтгаан болж байна. Тавантолгойг гацаах гэсэн түшмэдүүдийн сонирхол эцэстээ хоригдсон нэгнийхээ зовлонгоор хүртэл зугаа хийхдээ тулсан байна. "Эрдэнэс Тавантолгой”-н захирлыг Тавантолгойн гэрээ хэлэлцээтэй холбогдуулан хорьсон, М.Энхсайханы ажлын хэсэгт саад хийх гэж байсан учраас ингэсэн гэсэн ойлголт төрүүлэх гэж АН-ын удирдлагууд хичээж байна. Барьж, хорьсон нь л Тавантолгойн хэлэлцээний үетэй давхацсан болохоос биш, Я.Батсуурь захирлыг Тавантолгойн хэлэлцээ эхлэхээс бүр өмнө "Говь Повер” компанийн хэргээр сэжиглэн шалгаж байсан юм шүү дээ. Тавантолгойн хэлэлцээтэй холбож хорьсон гэж харагдуулахын тулд "Эрдэнэс Тавантолгой”-н захирал асныг намынхаа бүлэг дээр дуудан мэдээлэл хийлгэж байна. Харин "Эрдэнэс Тавантолгой”-н талаар мэдээлэл сонсох гэсэн бол ажлаас чөлөөлөгдсөн даргаас биш, одоогийн удирдлагуудаас асуух нь зүйд нийцэх байлаа. Я.Батсуурь захирлыг АН-ын бүлэг "байцааж" байхад компанийн захирлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байсан шүү дээ.

 

ХЭН НЬ ТОМ БЭ ГЭСЭН АН-ЫН ДОТООД ТЭМЦЭЛ
Тавантолгойг гацаах хамгийн том сонирхол нь улс төрийн тавцанд, тэр тусмаа нам дотроо хэн нь том бэ гэдгийг харуулах АН-ынхны тэмцэл болж байна. Жижиг эрх ашгаа дарж чадахгүй намын зовлон ийм том, ийм сөрөг үр дагавартай ажээ. МАН-ынхан бол дотоод зөрчил байлаа ч түүнийгээ ярилцдаг, ойлголцдог, гадна талдаа эвлэж харагддагаараа АН-аас ялгардаг гэдгийг ойрын үеийн улс төрийн үйл явдал тод харууллаа. Одоо бол хэдийгээр намын харьяаплаасаа татгалзсан ч энэ намаас нэр дэвшиж сонгогдсон төрийн тэргүүн, гүйцэтгэх засаглалаа авч чадаагүй намын дарга, өмнөх олон асуудал нь энэ төслийн нурангид нуугдаж байвал баярлах учиртай АН-ын нэгэн лидер, Засгийн газраа тэргүүлсэн ч намын тамга атгаагүй Ерөнхий сайдын зовлон нарын дунд Тавантолгойн төсөл тавин тийшээ задарч байна. Энэ тэмцлийн үр дагавраар Монголын парламент гүйцэтгэх засаглалынхаа хийх ажлыг булааж өөр дээрээ гал дуудаж байна. Энэ тэмцлийн үр дагавраар Монгол төрийн тэргүүн нэгэн компанийн эрх ашгийг хамгаалагч болж харагдаж байна.

 

Энэ тэмцлийн үр дагавраар парламентын эвийг эрхэмлэгч спикер хятадаар айлгадаг "паранойя”-гийн гол төлөөлөгч болж харагдаж байна. Хамгийн харамсалтай нь энэ тэмцлийн үр дагавраар Монгол төрийн үнэлэмж хөрөнгө оруулагчдад навс унаж байна. Уг нь УИХ хууль тогтоох дээд байгууллага. Хайрлах ёстой, хаа хамаагүй зүйлийг өөр дээрээ татаж авчраад байж болдоггүй. Парламент нь аж ахуйн ажлаас хол байх ёстой гэдгийг Ерөнхий сайд байж үзсэн, туршлагатай парламентч Р.Амаржаргал гишүүн хэлсэн байна билээ. Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд байг гэдэг үг байх ёстой юм байдаг газраа л хэрэгтэй гэдэг санааг илэрхийлдэг. Түүнээс биш эрхтэний байршил заасан утгатай биш юм л даа.

 

МУУ Л БАЙВАЛ САЙН ГЭХ СӨРӨГ ХҮЧНИЙ СОНИРХОЛ
Хэдийгээр МАН хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа ч "муу л байвал сайн гэх сөрөг хүчний сонирхол”-оос тэд ангид байж чадахгүй байгаа. Ялангуяа Тавантолгойн төсөл дээр. Энэ нь нэгдүгээрт, буухиалан ирж буй ирэх сонгуулийн чимээтэй холбоотой. Олон суудалтай, эрх барьж байгаа нам хэдий чинээ дотроо хагаралдаж, муу ажиллана тэр чинээгээр ирэх сонгуульд ялдгдах магадлалтай гэдэг явцуу эрх ашгийг тэд хамгийн түрүүнд бодож байна. Хоёрдугаарт, өмнөх болон одоогийн намын дарга нарын зөрчилдөөнтэй хамаатай. Эрх барьж байх үедээ зангидагдаж чаддаг ч энгийн сөрөг хүчин байхдаа фракцуудын зөрчил нь энэ мэтээр ил гарах гээд байдаг. С.Баярын байшин, Оюутолгойн гэрээ гээд саяхан гаргасан фактуудыг энэ зүгээс "шидсэн” л гэдэг юм билээ. Үүн лүгээ Тавантолгойн ордод оролцоотой өмнөх удирдлагуудаа харлуулах гэсэн фракцын эрх ашиг том төслийг гацаахад нэмэр болж л байгаа.

 

ХЭВЛЭЛИЙН ОД БОЛОХ ПОПУЛИСТ СОНИРХОЛ

Засгийн газар төслөө УИХ-д өргөн барьсан ч Тавантолгойн хэлэлцээ одоогоор зогсонги байдалтай байгаа. Учир нь энэ төслийг байнгын хороогоор хэлэлцүүлэх өдөр нь УИХ-ын дарга захирамж гарган ажлын хэсэг томилсон. Энэ ажлын хэсгийн санал дүгнэлт гарахаас нааш төслийг байнгын хороогоор хэлэлцэхгүй. З.Энхболд даргыг эрх мэдлээ хэтрүүлэн ажлын хэсэг байгуулсан гэдгийг орхин цааш өгүүлэхэд ажлын хэсэгт УИХ-д суудалтай намуудын төлөөлөл орсон байгаа. Гадна өнгөнөөсөө нам, намын төлөөлөл мэт харагдавч Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн бүхэлдээ Тавантолгойн төслийг эсэргүүцэгчид. Бүр тодорхой хэлбэл, "Тоон доторхи үсэг болохгүй" гээд ажлын хэсгээс гарах хүсэлтээ илэрхийлсэн М.Сономпил гишүүнийг эс тооцвол Тавантолгойн хэлэлцээгээр популизм хийгчид энэ ажлын хэсэгт багтсан байгаа.

 

Л.Эрдэнэчимэг, С.Баасанхүү, Ж.Батзандан, С.Ганбаатар гээд сүүлийн үед тавантолгойг амны уншлага болгосон, тэр хэрээрээ хэвлэлээр олон гарах болсон гишүүд л дээ. Магадгүй Тавантолгойг гацаах эцсийн зорилгогүй ч байж мэднэ.Гагцхүү ярих сэдэвтэй байх популист сонирхол нь цаад утгаараа энэ том төсөлд тээг болоод байна. Яг үнэндээ Ж.Батзандан гишүүний яриад байгаа Тавантолгойд найман тэрбум доллар гарах Энэтхэгийн компани нь ч хаана байгаа юм. 51 хувьд нь хөрөнгө оруулах төрийн мөнгө нь ч хаана байгаа юм. 

 


 С.ОНОНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1305 сэтгэгдэл
:

Тавантолгойг гацаах таван сонирхол » Tonshuul.mn
mackage coats http://www.mackageca.com/mackage-women-c-2/

:

Тавантолгойг гацаах таван сонирхол » Tonshuul.mn
Parajumpers Jakke http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

Тавантолгойг гацаах таван сонирхол » Tonshuul.mn
cheap christian louboutin pumps http://www.christianlouboutins-outlet.com/christian-louboutin-pumps-c-1.html

:

Тавантолгойг гацаах таван сонирхол » Tonshuul.mn
Roger Vivier Outlet http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex