“Хямралтай байхад хямдруул л даа” гэнэ ээ...
-За, нэг дуу хамт аялчих уу? Хөөе, харин хоцрогдсон дуу аяллаа гэж шоолох хүмүүс нь зүгээр дугай л байгаарай. Дуулж өгнө өө, яадаг юм. Шоолохгүй нь дуулж дэмжээд, дуулахгүй нь шоолохгүй байж дэмжээд өгөөрэй, хө.
Хайрын энгэрт эрхэлсэн
Хасын царайт бүсгүй маань
Хан тэнгэрт эрхэлсэн
Хайрын дууч шувуу минь...
-Яа, дуулчихлаа гэж... За яасан? Нэг л "но” той байна гэж үү? Сэтгэл санаа хөвсөлзөөд л. Ингэхэд миний сэтгэл "но”-той байна уу? Энэ дуу " но”-той байна уу? Хариуг нь хамтдаа хайгаад үзэх үү?
Эхлээд дуунаасаа "но” хайна аа. Нэг их энхрий эрхэмсэг аятай, нэг их тунирхуу үгтэй дуу. Гэхдээ манай зохиолын дуун дотроо " амь бөхтэй” л дуунуудын нэг дээ. Аягүй бол түрүүн шоолоод байсан хүмүүс дагаад аялчихсан байгаа даа. Цааш нь аялаад байхнээ эрхэмсэг энхрий ая, тунирхуу сэтгэл хоёрт нь арай л хатуудсан үгтэй юм гээч. Юу гэнэ ээ? Дуулан дуулан очмоор дундуур сэтгэл хэцүү еэ гэнэ үү? Зүүдлэн зүүдлэн учирмаараа зөрүү тавилан дэндүү еэ ч гэх шиг. Бас хүний тавилан хэцүү еэ л гэнэ. Мөн ч гоё аятай, танхил дуу юмсан. Даанч нэг л эвгүйрхээд байх нь юу вэ? Дуу ч "но”-той нь "но”-той юм аа. Харин ийм сайхан хайрын тангонд эвгүйцээд байдаг энэ сэтгэл ч бас зүгээргүй ээ.
Манай монгол бүсгүйчүүд бас л танхи байгаа хэрэг шүү. Хайрын энгэрт эрхэлнэ. Тэгснээ уулзахгүй удахаараа туниж дуулна. Хайртай залуугаа зүүдэлсэнгүй гэж гуньж дуулна. Бас л их жаргал, бас л их амны хишг юм даа. Харин энүүхний төлөө зөрүү тавилан, дундуур сэтгэл, хүний тавилан хэцүү, ханийн заяа дэндүү гээд байх ч арай л биш ээ. Ингэхэд өөрөө юу хийсэн болоод хүний сайхан дуу шүүмжлээд унав аа. За үгүй чиш. Шүүмжлээгүй байна. Жаргалтай монгол хүүхнүүдээрээ нэг бахархаад л, нэг цухалдаад байгаа болохоор хамаг "но” миний сэтгэлд байгаа юм байна аа.
Жинхэнэ зөрүү тавилан...
Манай бүсгүйчүүд цайгаа хийцэлж уучихаад хэвтэж байдаг нэгэн амралтын өдөр дэлхий нийтийг донсолгосон хэцүү тавилан биднийг биш бусдыг л нөмөрсөн. 7736 хүний амь насыг авч одон, 17500 хүнийг эрэмдэг зэрэмдэг болгож, 284 455 байшин барилгыг сүйрүүлсэн тэр их гамшиг одоо балга усны төлөө тусламж горьдон балгасан дунд гүйлдэх хүүхдийн тоог хэдэн саяд хүргээд байгаа..
Ангамал халуун, нурсан барилга байшин, шороо тоос, уй гашуу. Энд тэндгүй эрэл хайгуул. Хайртай хүмүүсээ нүдэн дээрээ газрын гаваар орохыг харах шиг хэцүү тавилан байхгүй биз ээ. Болоод өнгөрсөн хүний газрын гамшгийг дэмийн энд дурдаж бухимдуулахыг үнэндээ хүсээгүй ээ.
Энэхүү аймшигт газар хөдлөлт болсон яг тэр цаг мөчид манай залуус юухныг хийж, байсныг цахим хуудсаараа дамжуулан тандсан юм. Хувь хүн, байгууллагын эрх ашгийн үүднээс мэдээж сэтгэгдэл үлдээгсдийн нэр, байршлыг дэлгэхгүй. Харин сэтгэгдэл үлдээсэн хугацааг 2015 оны 4 сарын 25-ны өдрийн 11 цаг 29 минутаас хойш шүүж харсан болно...
Сэтгэгдэл#1 нас 13, эр
- Yo, yachihsan odor geheeree iim baidag baina aa, yag uidaj uhlee…
Сэтгэгдэл#2 нас 31, эм.
- Ter tsaad taliin lakan har n 37 razmer baina uu? Hayagaar hurgej ogoh uu?
- Belen baihgui ta zahialj bolno. Hayagaar hurgej ogno.
Сэтгэгдэл#3 нас 44, эр.
Udur shonogui hamt baij, post uldeej baidag naiz nartaa bayarlalaa. Manai groupiinhen oroi jaahan suuj pivo uuh uu? / Хорин минутын дотор152 like /
Сэтгэгдэл#4 нас22, эм.
Hunnu mall orj hun bolloo sh tee…. /зураг/ big like…
Сэтгэгдэл#5 37 нас, эр
And yavaad irlee. Durantai buu min ganzaga hoosongui shu...
Сэтгэгдэл#7 17 нас, охин
Arai ch dee. Setgel shanalj zovj baina. Hajuud n ene aav eej hoyr yu ve. Hool idehgui gesen uyed min zugeer l orhiod garahad bolo bishuu. Feeling saddddddddddd…….
Дээрх сэтгэгдлүүд Балба улсад яг газар хөдөлж эхлэх тэр агшинд бичигдсэн байсан тул энд яг байгаагаар нь орууллаа. Мөн тэр хар өдрийн орой бичсэн нэгэн сэтгэгдлээс үүдсэн харилцан яриануудыг нь уншаад байсан чинь доорх мэдээллийг цуглуулж, бяцхан сурвалжлага хийж амжлаа.
- Хямралтай байхад жаахан хямдруулаач дээ
- Манай энэ үнэ бодитой. Гэхдээ биднийг дэмжиж байдаг та нарынхаа саналыг бид бодолцоно оо.
- Энэ яг яадаг эмчилгээ юм бэ?
- Шулуун гэдэс угаана. Үнэ ......... /Нууцлав. Гэхдээ энэ дайтаа өртгөөр уруул нь омголтсон Балбын хүүхдүүдэд 250 ширхэг цэвэр ус авч хүрнэ/
- Ямар зарчмаар угаадаг юм бэ?
- 30 л шүүсэн усаар таны шулуун гэдсийг 40-50 минут угаана.
- Тэгвэл жин хэр хасах вэ?
- Зарим хүн хассан гэсэн. Гэхдээ гол нь бие хөнгөн болж, дотор эрхтэн чинь цэвэрлэгдэнэ.
- Би цэвэрлүүлсэн, гоё болсон. Дахиж нэг угаалгах бодолтой урамшуулал энэ тэр байх уу?
- Байгаа. Нэг удаагийн оролтын үнэ+бүтэн биеийн бариа үнэгүй. Курс нь нөгөө анхны үнийг 3 дахин нэмсэн тоо + 3 удаа бүтэн биеийн бариа + хоолны зөвлөгөө. Манайх ийм урамшуулал зарлаад байгаа...
Хямралтай л гэнэ. Гэхдээ 250 сав цэвэр усны үнээр өтгөнөө цэвэрлүүлж, давтан үйлчлүүлж, жингээ хөнгөлж, юу идэх уухаа бусдаар заалгахад хэзээд бэлэн л гэнэ шүү. Энд нэг хүний өтгөн шингэнийг 30 л усаар угаасан шигээ суухад тэнд гөлөн зэлмүүн хүүхдүүд аяга ус олох гэж харуулдана.
Миний монголын бүсгүйчүүд ийм азтай байхад "дундуур тавилан хэцүү еэ” гэж хэрхэн аялж болох.
Нурангин дундаас тасарсан эрхтэнүүд цуглуулж салах ёс хийсэн болоод, уух ус идэх хоолгүй, гоёлоо мартсан тавилантай халуун орны бүсгүйчүүд " хүний тавилан хэцүү еэ” гэж уйлаагүй байхад тэднээс ийм хол зөрүүтэй миний нутгийн хацар гоо бүсгүйчүүл зөрүү тавилан хэцүү еэ гэж гансарч суух нь муу ёр биш үү.