Онол, ярианаас хэтрэлгүй мухардсан “шинэчлэл”-ийг эхлүүлэгч

0

 

Монгол улс 1990 оны цагаан морин жилийн ардчилалтай холбоотойгоор Олон улсын харилцааны хувьд нээлттэй болсон.  Өмнө нь бид ЗХУ /хуучин нэрээр/ тэргүүтэй социалист, коммунист улс төрийн чиг баримжаатай улс орнуудтай гадаад харилцааныхаа хүрээнд хамтран ажилладаг байсан бол энэ үеэс харилцааны хүрээгээ  өргөжүүлж,  өмнөд, хойд хоёр хөрш улаасаа "давж” гуравдах хөршийг "хайж” эхлэсэн.

Орост "өшөөтөй”  Х.Тэмүүжин

1990-иэд оны дундаас АНУ тэргүүтэй барууны холбоотон улс орнууд хөгжил буурай дэлхийн улс орнуудад өөрсдийн нөлөөгөө  эдийн засаг, хууль эрх зүйн, ардчилалын нэрэн дор тогтоохыг эрмэлзэж үүгийгээ тодорхой хэмжээгээр амжилттай  хэрэгжүүлсэн байдаг.

Мэдээж энэ үйл хэрэг хэд хэдэн үе шатыг дамжиж хэрэгждэг байна. Юуны өмнө  барууны  хууль  журмыг орчуулах, тухайн улсын хөрс сууринд буулгаж хэрэгжүүлэх, боловсон хүчин бэлтгэж сургах, АНУ-д бэлтгэсэн болон тэднийг дэмжигч улс төрийн нам хүчин, улс төрчдийг ил далд дэмжиж өөрийн бодлого  хэрэгжүүлэх,  тухайн улс орны улс төрийн болон  стратегийн ач холбогдолтой газруудад тагнуул болон мэдээлэгч нарыг байршуулж өөрсдийгөө мэдээллээр хангах зэргээр  бодлогоо хэрэгжүүлдэг ажээ.

Харамсалтай нь  тэдэнд "худалдагдан,  тэдний гар хөл нь” болж мэдээлэл дамжуулаад зогсохгүй тэдний заавраар улс орныг удирдан чиглүүлдэг тийм улс төрчид цөөнгүй байгаа мэт санагддаг.   Магадгүй ийм хүмүүсийн нэгнь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин юм биш биз гэсэн хардлага илүүтэй төрөх боллоо.

Их сургуулийн багш байсан залуу ардчилал, шударга ёсны тухай удаа дараа "сайхан” ярих болсон нь ард түмний сонорт хүрч, түүнийг 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгосон байдаг. Угтаа хуульч Х.Тэмүүжин нь МУИС-ийн  "бүтээгдэхүүн” юм билээ. Хожим нь тэрээр Хууль зүйн сургуулийн  захирлаар ажиллаж байсан, өөрийн нь багш болох С.Нарангэрэлтэй "муудалцаж” байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх.

Ямартай ч  Их сургуулийн багш залуу УИХ-ын гишүүн болоод "эрс өөрчлөгдөв”. Удалгүй Хууль зүйн сайд болсон Х.Тэмүүжин ам нээх бүрдээ "Хууль эрх зүйн салбарын шинэчлэл” гэж ярих болов. Тэрээр сайд болсныхоо дараахан телевизээр өгсөн нэгэн ярилцлагадаа:  "Орост хуулийн сургууль төгссөн ямар ч боловсон хүчинтэй би хамтарч ажиллахгүй. Бүгдийг нь ажлаас хална” гэж ярьж олны дургүйцлийг төрүүлээд зогсохгүй бидний мөнхийн хөрш ОХУ-ын найрсаг харилцаанд сэв суулгахаар үг хэлсэн байдаг. Магадгүй  ОХУ-д саяхан болсон ялалтын баяраар манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2-р эгнээд суулгаж, хүндэтгэл багатай харилцсан нь энэ мэт үгний  үзүүр  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины "чихэнд хүрсэн”-тэй холбоотой биз ээ. ОХУ улс бол одоо ч дэлхийн их гүрнүүдийн нэг. ОХУ-д, тэр тусмаа Москвагийн их сургуульд элсэн суралцан гэдэг зарим хүмүүсийн хувьд магадгүй Харвард, Кембрижийн Их сургуульд суралцахаас дутахааргүй нэр хүндийн асуудал байгаа хэвээр байна.

Монгол улс мөнхийн хөрш болсон ОХУ, БНХАУ-аас ямар ч тохиолдолд нүүр буруулах ёсгүй. Тэр тусмаа  улс төрийн өндөр  албан тушаалтан хувийн үзэл бодлоо  илэрхийлэхдээ ийм хариуцлагагүй мэдэгдэл хийх нь зохисгүй хэрэг.

 

Хэлэх хийх хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй

Ярих хэрэгжүүлэх хоёр, онол практик хоёр  хол зөрүүтэй байдгийг ажлаараа "батласан” хүн бол Х.Тэмүүжин юм. Түүний  Монголын хууль эрх зүйн салбарыг шинэчлэх яриа нь эцэстээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зориулалтаар барьж байсан  барилгыг Хууль зүйн яамны оффис болгох гэж улайрах, шүүхийн тойргийг томсгон улсын төсөвт их хэмжээний хохирол учруулах, нэгдсэн шорон байгуулж, хоригдлуудыг нэг дор цуглуулах, Ерөнхий сайдын мэдэлд байдаг  тагнуулийн байгууллагыг Хууль зүйн яамны буюу өөрийнхөө мэдэлд авахаар зүтгэх, цагдаагийн байгууллагын ажилтны цолыг албан тушаал эрхлэж байгаа байдлаас нь хамааруулан олгох  зэргээр   "хэрэгжиж” энэ бүхний үр дүнд  улсын төсөвт  120  гаруй тэрбум  төгрөгийн хохирол учирсан гэдэг.

Салбарын шинэчлэлийг хийхийн тулд  тухайн салбарт тулгамдсан асуудлыг салбар дотроо ярьж хэлэлцэж, судалгаа тооцоо гаргаж, түүндээ үндэслэн  шийдэлд хүрэх учиртай. Ингэж чадаагүйгээр ганц хүн салбарын шинэчлийг санаачлан хэрэгжүүлж байгаа нэрийдлээр улс  орны бүхэл бүтэн институцийг "туршилтанд” оруулж, салбарын хөгжлийг урагшлуулах биш ухраах аюулд хүргэж болдогийг  Х.Тэмүүжиний "шинэчлэл” харууллаа гэж хэлэх хүмүүс олон байна.

 

"Шударга ёс”  үгний цаана …  

Х.Тэмүүжин 2007 онд гаргасан "Үгс…” номдоо: "…сонсоход эх оронч, ард түмнээ бодсон мэт дуулдах улс төрчдийн санаачлага нь амьдрал дээр буухаараа тун өөр зорилготой, арчаагүй, өчүүхэн зүйл байх нь бий…” /Х.Тэмүүжин "Үгс…” 2007.,  37-р тал/ гэж бичиж өөрийн гараар  байжээ. Тэрээр  одоогоос 8 жилийн өмнө Их сургуулийн багш байхдаа ингэж боддог, үүндээ ч итгэдэг байсан биз.11269763_930894826931659_8071469092336932014_n

Харин дараа нь… Ардчилсан улс оронд ашиг сонирхолын зөрчил гэж байх бөгөөд түүнийг хуулиар зохицуулдаг. Энэ нь төрийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлсэн ойлголт ажээ.

Шударга ёс, тэгш байдал,  хууль иргэдэд тэгш үйлчлэх тухай үргэлж ярьдаг Х.Тэмүүжингийн ярианы цаана юу нуугдана вэ? Төрсөн хүүхдээ бусдад "түр хугацаагаар” үрчлүүлсэн "хэрэг” бол ашиг сонирхолын зөрчлийн тод илрэл.  Тодруулбал, 2012 оны хоёрдугаар сард тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн 15 настай хүүг тухайн үед Монгол Улсаас Канад улсад суух элчин зөвлөх байсан, "М-Си-Эс” группын дэд Ерөнхийлөгч, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга Л.Элдэв-Очирт үрчлүүлсэн байна. Харин 2013 онд яагаад ч юм бэ уг шийдвэрийг буцааж, Л.Элдэв-Очир Х.Тэмүүжинд хүүг нь буцаан өгсөн аж. Энэ тухай Л.Элдэв-Очир "Би Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр 2012 оны хоёрдугаар сарын 17-нд томилогдсон. Энэ үед миний дотны найз Х.Тэмүүжин өөрийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье гэсэн. Найзынхаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нь харгалзан үзэж зөвшөөрсөн. Одоо бол хүүг өөрийнх нь эцгээр овоглуулах шаардлага гарсан учраас буцааж өгье” хэмээн өгүүлжээ.  6309935a3c5dd882original

1488a03faccb952foriginal

Төрсөн  хүүгээ ингэж бусдадтай наймаалцаж  чадаж байгаа хүнд түүний өөрийн нь хэлсэн "улс төрчдийн санаачлага нь амьдрал дээр буухаараа тун өөр зорилготой, арчаагүй, өчүүхэн зүйл байх нь бий…” гэх үг өдгөө өөрт нь  юутай зохино вэ?

Х.Тэмүүжингийн "нялх”  амраг Г.Сарангэрэлийн  тухай уншигчид сайн мэдэх учраас энэ талаар ярих нь бараг илүүц биз. Ямартай ч Х.Тэмүүжин Хууль зүйн  яамыг "Хурьцлын газар” болгох дөхсөн гэдэг. "Нялх амраг”-аа өмөөрөн тэрээр "өмгөөлөгч гаргаж өг” гэх үүргийг доод албан тушаалтнууддаа тавьж байсан гэдгээ өөрийнхөө үгээр баталж хэлсэн байдаг.

АНУ-ын Азийн сангийн шагналтан

Х.Тэмүүжингийн энэ мэт үйлдлүүдээс  илүү ноцтой нь одоо хэлэх үйлдэл байж болох. Түүнийг  АНУ-ын элчин сайдын  яам руу чөлөөтэй нэвтэрдэг, тэнд очиж Монголын талаар мэдээлэл өгдөг байсныг Жулиан  Ассанже Wikileaks.org сайтдаа дэлгэсэн байдаг. Энэ талаар та бүхэн ЭНД ДАРЖ  дэлгэрүүлэн үзнэ үү… Магадгүй энэ үнэн бол Х.Тэмүүжин улс орныхоо дотод мэдээллийг гадныханд өгдөг байж таарах гээд байгаа юм.

Түүнчлэн Wikileaks.org вэбсайтад Монгол Улс иргэдээ тагнаж чагнах зорилгоор Финфишер (FinFisher) компаниас FinSpy, FinFly USB, FinUSB Suite, FinFly ISP, FinIntrusion Kit, FinFireWire, FinFly LAN, FinFly Web гэсэн программуудыг худалдаж авахад их хэмжээний хөрөнгө зарцуулж байсан тухай баримтыг мөн олон нийтэд харуулжээ. Дээрх программууд нь бүгд тагнуулын зориулалттай ашиглахаар бүтээгдсэн бөгөөд ихэнх нь АНУ төвтэй байгууллагууд ажээ. Энэхүү мэдээлэлд дурьдсанаар Монгол Улс 2010 оны 9-р сараас 2013 оны 11-р сар хүртэлх хугацаанд дээрх програмуудыг худалдаж авахад зориулж 1.358.160 евро буюу ойролцоогоор 3.0 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан байна. Хэрвээ шударга ёсыг эрхэмлэдэг, ард иргэдийнхээ дуу хоолойг  хүндэлдэг  Хууль зүйн сайдтай байсан бол бид 3 тэрбум төгрөгийг 3 жилд үргүй хийсгэхгүй л байсан болов уу?

АНУ-ын Азийн сан Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснийхээ 20 жилийн ойн хүрээнд 2013 оны 12 сард нийгмийн 20 зүтгэлтэнг тодруулж шагнасан бөгөөд  тэдний нэг нь тухайн үедээ Хууль зүйн сайд байсан Х.Тэмүү­жин болжээ. Түүнийг АНУ-ын Азийн сангийнхан "Засаглал-хууль зүйн салбарын энэ оны онцлох хүн”-ээр нэрлэн шагналыг Азийн сангийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони Линдберг гардуулж байсан ажээ.  /Азийн сангийн мэдээллийг эндээс авна уу/ Энэ бүхнээс анзаарахад Х.Тэмүүжинг АНУ-аас "албан ёсоор” ихээхэн тоож, хүндэтгэлтэй харьцдаг бололтой.

Төгсгөлд нь хэлэхэд гоё сайхан ярьж чаддаг хүн бүр эх мэдэлд хүрээд ярьдаг шигээ ажиллаж чаддаггүй юм байна гэдгийг бид ойлгох л үлдлээ.

Ц.Мөнх

ugluu.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex