Ардчиллаар халхалж эх орноо л зарж байна

0

 

Ардчилал, энэ үг ямар их худал хуурмаг, булхай булайг агуулна вэ. Демократи. Эртний Грект анх үүссэн. Санаатай үүсгэсэн. Хэн? Баячууд, боол эзэмшигчид. Боолын нийгмийн үед эздүүд боолчуудаа удирдахын тулд нэгдсэн дүрэм журам үүсгэж эрх ашгаа хамгаалсан юм. Тэрнээс биш боссон боолчууд эрх чөлөөгөө эдлэх гэж ардчиллыг огт үүсгээгүй.
 
Демократийн демос гэж ард түмэн гэдгийг та мэднэ. Тэгвэл тэр үед ард түмэн гэж зөвхөн эрх чөлөөтэй иргэнийг хэлдэг байсан ба эрх чөлөөтэй иргэдийн ихэнх нь боол эзэмшдэг байв. Хүн амын ихэнх боолчууд буюу ямар ч эрх мэдэлгүй, сонгох сонгогдох эрхгүй боолууд байв. Афин тэр үед 400 мянган хүнтэй, сонгууль өгөх эрхтэй 30 000 чөлөөт иргэн, талбайд цугларч санал өгдөг нь ердөө 1 % байж. Эзэн боолынхоо өмнөөс хариуцлага хүлээдэг, тэжээдэг байв. Одоо ардчилалд юу нь өөрчлөгдөв өө?      
 
Өөрчлөлт байгаа бол зүсээ хувиргаж бүр муудсан. Тийм ч болоод 1947 онд Черчилль "Ардчиллал бол хүн төрөлхтөний түүхэнд байсан хамгийн муу засаглал" гэж хэлсэн юм. Тэр үед боолчууд эзнийхээ нэртэй хүзүүвч зүүдэг байв.  Одоо өрийн бүртгэл гэж бий. Хамгийн "ардчилсан” орны хүн амын олонх өр зээлтэй, олонх нь өрнөөсөө хэзээ ч салахгүй байсаар хорвоог дуусгаж байна. Ажлаа алдвал бүхнээ алдах тул алдахгүй нь тулд бүхнийг хийдэг. Ийм нөхцөлд шудрага ёс, тэгш эрх гэж угаас байх боломжгүй. Хүзүүвчгүй боолчлол юм.   
 
Монголд боол буюу боолихай удирдагчдыг гаднаас санхүүжүүлэн тавьж улс орноор өр зээлэнд умбуулан боолчилж булхай булайг ид цэцэглүүлж байна. Тэд нь булайгаа нуухын тулд өнөөх шудрага ёс, тэгш эрх, эрх чөлөө гэсэн ардчилаллын үлгэрээ ярьсаар. Одоо бүр БааЛор ба түүний ардчилсан нөхөд ардчилал бол урт удаан процесс гэж олон түмний мэдээ алдуулалт хийцгээх болов.
 
Одоо амьдарч байгаа хүмүүс үхсэний дараа, 30-40 жилийн дараа л ардчилал ирэх юм гэнэ. Ямар ч нам, өр зээлнээс хамааралгүй чөлөөт сэтгэхүйтэй иргэд үрэгдэж, орчин үеийн хүзүүвчгүй зомби нар гарсны дараа ирэх юм байх. Ёстой бул шит! Ер нь яагаад заавал хамгийн бохир заваан ардчилал гэдэг юмруу яваад, явуулах гээд байгаа нь доторхой, боолчлогчид л улам баяжна. Эх орноо зарна.    
 
Амьдрал өөрөө аялал, харин ч процесс юм. Нэг хүн, хэсэг хүн, улс орон ялгаагүй. Өнөөдөр та хүмүүстэй баг болоод уулаар аялж байна гэж төсөөлье. Гарсан цэгтэй, очих газартай, явах замаа төлөвлөсөн та нарт ардчилал гэдэг юмтай, юмгүй тэгш эрх, олонхийн санал бодол, шудрага ёс, нэг нэгнээ хайрлах хамгаалах гээд ярьсан яриагүй байдаг. Тэгж байж зорьсондоо хүрцгээдэг. Тэрнээс будилж будилж нэг газар очихоор ардчилал гэдэг үлгэрийн орон байдаггүй юм.
 
Ардчилал гэдэг юм нь байгаа бол яг одоо, яг энд байдаг зүйл юм. Эсвэл огт байхгүй байна гэсэн үг. Тэрнээс биш заавал урт удаан олон зуун жилийг туулж, улс орон ард түмнээрээ зовж байж, эх орон газар шороогоо зарж, зарагдаж байж, тоосго тоосгоор нь босгоод байгуулаад ирдэг зүйл огт биш юм. Ингэж хэзээ ч байхгүй, биелэхгүй ид шидийн үлгэр ярьж, амлаж, ард түмний толгой угаахаа зогсоо! 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex