АЗИЙН ТЭРБУМТНУУД ЕВРОПЫН ХӨРӨНГӨТНҮҮДЭЭС ДАВЛАА
"Чинээлэг иргэд” гэдэг ойлголт Ази тивд урд өмнөхөөсөө түгээмэл болж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн баялаг өсөн нэмэгдэхийн хэрээр түүний үр шимийг Азийн бизнесменүүд илүүтэй хүртэх болжээ.
Шинэ тайланд дурдсанаар Азийн тэрбумтнуудын тоо анх удаа Европын хөрөнгөтнүүдийн тооноос давлаа. "UBS” банкны мэдээллээс үзвэл Азийн шинэ тэрбумтнууд энэ оны байдлаар долоо хоног бүр нэмэгдэж байгаа гэнэ.
Мөн өнгөрсөн онд л гэхэд зөвхөн Хятад улс 200 тэрбумтантай болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хятадуудын араас АНУ 570 тэрбумтан төрүүлснээрээ хоёрт бичигджээ. Үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх болон өсөн нэмэгдэж буй технологийн салбарт баялаг бий болгоход том үүрэг гүйцэтгэсэн байна.
Дэлхийн тэрбумтнуудын ихэнх нь янз бүрийн салбарт хөрөнгө оруулж байгаа ч, тэд бүгдээрээ нийтлэг хэд хэдэн зүйлд илүүтэй анхаарчээ.
Тэрбумтнуудын тоо зогсолтгүй өсөж буйг харуулж байгаа энэхүү үзүүлэлт нь яг л хурдаа авсан галт тэрэгний адилаар мөнхийн урсгалд орж байна. Тайланд дурдсанаар дараагийн 5-аас 10 жилийн дотор Азийн тэрбумтнуудын тоо АНУ-ын баячуудыг ардаа хаяж, хөрөнгө чинээгээрээ тэднийг хэд дахин давах аж.
Сэтгэгдэл байхгүй байна.