Автотээврийн хэрэгслийн татвараа төлж амжаагүй байна уу?

0

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор энэ жилээс автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсон.

Уг журмын дагуу нэг, болон зургаагаар төгссөн автомашинууд зургадугаар сарын 1-ний дотор үзлэг оношилгоонд хамрагдаж, татвараа төлөх ёстой. Харин ирэх жилээс заасан сард татвараа төлөөгүй бол ЗЦГ-аас торгуулийн арга хэмжээ авч ажиллах юм байна.

Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 1-нд багтаж үзлэг оношилгоондоо ороогүй, татвараа төлөөгүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх чиглэл барьж ажиллаж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд орлцсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч байгаа талаар ЗЦГ-аас хэллээ.

Тиймээс татвараа төлж амжаагүй байгаа танд хэдэн төгрөгийн татвар төлөх талаарх мэдээлллийг хүргэж байна.

Нийслэлд өнөө жил хоёр дугуйтай мотоцикл 2-3 мянган төгрөг, гурван дугуйтай бол 3-4.5 мянган төгрөг төлөх юм байна. Харин суудлын автомашины хувьд цилиндрийн багтаамжаас шалтгаалан 14-33 мянган төгрөгийн татвар төлөх аж. Түүнчлэн 15 хүртэл суудалтай микроавтобус зэрэг машин 28-42 мянга, автобус 40-60 мянган төгрөг төлөх юм.

Ачааны автомашины хувьд даацаасаа шалтгаалах аж. Нэг хүртэл тонны даацтай нь 20-37.5 мянган төгрөг бөгөөд даацын хэмжээ өндөрсөх хэрээр өссөөр 90-100 тонны даацтай нь 420-660 бол 100-аас дээш тонны даацтай автомашин 440-720 мянган төгрөг татварт төлөх ёстой юм.

Мөн нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.