Ерөнхий сайдад ес хоног үлдээд байна

0

УИХ дахь "Шударга ёс” эвслийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлсэн.Шаардлагынхаа хариуг 14 хоногийн дотор өгөх ёстой хэмээн бичсэн байгаа юм.

Шаардлагын хариуг өгөхөд Ерөнхий сайдад 9 хоног үлджээ.

Тэрбээр засагт хамтарч ороод ажиллаж байгаа ч, Оюутолгойн асуудлаар гаргасан шийдвэрийг хүлээж авахгүй байгаа, мөн өөрийг нь огцруулах талаар ч яриад байгаа эвслийнхэнд хариу өгөх болов уу. Хэрэв тэр хариу өгсөн ч, "та бүхний шаардлага хамаагүй, Оюутолгойг үзэглэснээр нь хэрэгжүүлээд явна” гэвэл тэд ямар акц үзүүлэх бол. Магадгүй засгаас гарна, Ерөнхий сайдыг огцруулна гэдэг нь ч эрчимжиж мэдэх юм. Учир нь МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Солонгос явж, намын даргатайгаа уулзсны дараагаар эвслээрээ Оюутолгойн асуудлаар шаардлага тавих хэмжээнд хүрсэн.

Тэгэхээр МАХН-ын хувьд Сөүлээс өгсөн үүрэг даалгавар ч байж мэдэхээр байгаа юм.МАХН-аас, МҮАН-аас ч тэр хэд хэдэн гишүүн гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах гарын үсгийг цуглуулаад яваа. Одоогоор 17 орчим гишүүд хэдийнэ гарын үсгээ зурна гэдгээ мэдэгдчихсэн гэх. Олон нийтэд тэдгээр гишүүдийн нэрсийг зарлахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг нэгээр нь дуудаж уулзаад, ямар нэг юм амлаад байна гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлж харагдана лээ. Үнэний ортой ч байж мэднэ.

АН-ынхан нэг удаа засгаа огцруулж "тоглосон”. Энэ удаа мөн огцруулвал тэдэнд ирэх сонгуулиар гарч ирэхэд хүндхэн байдал үүснэ. 1996-2000 онд төр барьж байхдаа дөрвөн ч удаа засаг унагааж байсан "туршлага” бий учраас муу дүр зургийг бий болгоод хэрэггүй. Үүнийгээ ч мэдэж байгаа байх. Гагцхүү засагт хамтарсан намууд тэр дундаа "Шударга ёс” эвслийнхэн засгаас гарах асуудлыг хөндөөд эхэлвэл мөн түүнийг бусад гишүүд дэмжээд явчихвал ч эвгүйтнэ. Эвсэл дангаараа засгаас гарлаа ч, Засгийн газар огцрох хэмжээнд хүрэхгүй нь мэдээж. Харин тэд ийм бойкот хийж, намынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулж, айсуй сонгууль бэлтгэж байж ч болох юм.

Эвслийнхэн Оюутолгойн үзэглэсэн төлөвлөгөөг ихээхэн шүүмжилж буй. Шүүмжлэхгүй гишүүн ч бараг байхгүй байна лээ. Тэд Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн. Монголын талын эрх ашгийн эдийн засаг, санхүүгийн хувьд ил хохироосон Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг эрс бууруулсан гэх тайлбарыг хийж байгаа юм. Мөн Оюутолгой төслийн хэрэгжилтийг түргэтгэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор "Антре Гоулд” компаний эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах, "BHP” компанид төлөх 2 хувийн рояалтын асуудлыг хүлээн авахгүй байх, менежментийн багийг томилон баталгаажуулах, менежментийн багаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт, цар хүрээ, төлбөрийг тохиролцох, "Оюутолгой” ХХК-ийн удирдлагын багт Монголын талын эрх ашгийг хамгаалах төлөөллийг бий болгох зэрэг асуудлыг яаралтай хэлэлцэн, Монголын талд ашигтай тохиролцоонд хүрч гэрээндээ тусгаж баталгаажуулах шаардлагатай байна. Эдгээр асуудлыг оновчтой шийдвэрлэснээр ойрын ирээдүйд Монголын талд оногдох ногдол ашиг багаар бодоход 2.2 тэрбум ам.доллараар буурахаас урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсээр байна.

Тэд Ерөнхий сайдад өгсөн 14 хоногоо гүйцээхийг хүлээж суугаа. Магадгүй ямар хариу өгснөөс нь шалтгаалж, хэвлэлийнхэнд ямар хурал хийж, цаашид яах вэ гэдгээ тооцоолсон суугаа биз ээ. Ийнхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ес хоног үлдээд байна.

Ц.Цацрал 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex