Мисс эхнэрээ “таньдаггүй” А.Чингүүн шинэхэн гэргийтэйгээ урд нь залрав
Гэвч нэг хэсэг бор дарсанд толгойгоо мэдүүлж, хувийн амьдралаа гаргуунд нь орхисон түүний талаар Ч.Содтуяа "Баарны тавилга” гэх тодорхойлолтыг хэвлэлд өгсөн бол, загвар өмсөгч нөхөр нь "Содоогийн уулзаж учирдаг, гэр орондоо хүргүүлж ирдэг, хөрөнгө мөнгөөр ивээн тэтгэдэг эрчүүдийн тоо утгаа алдсан” гэж олонд дэлгэсэн удаатай.
Юутай ч, тус тусынхаа замыг хөөхөөр шийдсэн загварын хосууд маань өдгөө хэн хэнийгээ "танихгүй” болжээ. Мисс Ч.Содтуяа одоо АН-ын нөлөө бүхий бизнесмэн, өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүүмэд залуутай хамтран амьдарч байгаа нь үнэн. Харин загвар өмсөгч А.Чингүүн "Royal” телевизийн хөтлөгч Н.Ундралтай хуримлан Ч.Чин-Үнэн гэх бяцхан хүүгийн аав болж амжсан. "Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын ганц охинтой ханилсан тэрбээр хадам ааваасаа телевиз бэлгэнд авч, "Хүннү” группын тэргүүн болсон гэдэг юм билээ.
Дашрамд дуулгахад саяхан зохиогдсон "Mongolian Academy Awards” арга хэмжээнд мисс Ч.Содтуяа "Азийн модель” агентлагийн шавь нартайгаа хүрэлцэн ирсэн бол, загвар өмсөгч А.Чингүүн ч шинэхэн гэргийгээ дагуулан очжээ. Гэвч мисс эхнэрээ "таньдаггүй” А.Чингүүн түүнтэй мэндлэх нь бүү хэл, гэргий Н.Ундралтайгаа хамт урд талын суудалд нь заларчээ.