Су, Сү хоёр
Өнгөрөгч амралтын өдөр УИХ дахь МАН-ын бүлгийнхэн нар салхинд гарч, малгайн үсээ сэргээжээ. 70 жил нас засгийн эрхэнд байж, дараа нь 20 гаруй жил засгийн эрхэнд байсан тэд, 2012 оны сонгуулиас хойш цөөнхийн зовлонг эдэлж, үг, харц нь нэг л доогуур байдаг болсон. Харин алх барьсан З.Энхболд даргын нүднээс хол МАН-ын бүлгийнхэн эрх дураараа жаахан жаргасан бололтой. Тэр тусмаа Тавантолгой ажлын хэсэгт багтаж, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг авхайтай гайгүй сайн тулж байгаа Су.Батболд бие сэтгэлийнхээ алжаалыг сайн тайлж, зад наргисан бололтой. Намынхаа дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл тэргүүтэй томчуудтай зургаа татуулж, амьдаа Сү.Батболдтойгоо ч аминчлан хандаж, тэр өдрийн гол баатар байсан гэнэ лээ.