Ерөнхийлөгч өө! “Авлигачдын нуруу бөхийсөнгүй, буруутан нь хэн бэ

876

 

 "Авлигачдын нурууг бөхийлгөж, Ард түмний нурууг тэнийлгэнэ”. Энэ сайхан амлалт Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход сонгуулийн сурталчилгааны  зах зээлд брэнд болсон "эрэлттэй” бүтээгдэхүүн байв. Тиймээс ч амласан эзнээ Ерөнхийлөгч болоход нь чухал нөлөө үзүүлсэн юм.

Гэтэл дараахан нь Өршөөлийн тухай хуулийг санаачилж УИХ-д өргөн барьснаар уг хууль батлагдсан. Тэр ч байтугай "Өршөөлийн тухай хуульд авлигын гэмт хэрэг хамрагдахгүй” гэсэн хаалтыг сэтлэн О.Чулуунбат, Л.Гүндалай, Ц.Даш, С.Эрдэнэ нар хүртэл өршөөлд хамрагдаад зогсохгүй, "Ял шийтгэл хүлээж байгаагүй” гэсэн "цэвэр ариун” намтартайгаа хоцорсон юм. АТГ- ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд хоёр жилийнх турш хийсэн ажлынх нь үр дүнг ийнхүү арчиж хаясанд гомдож, сонгогчид "Ерөнхийлөгч Авлигачдын нурууг тэнийлгэх байжээ” хэмээн халаглаж үлдсэн билээ.

Гэвч энэ бүхэн дөнгөж эхэлж байсан нь тэр байсан юмсанж. УИХ-ын 2012 оны сонгуулиар Ардчилсан намынхан "5А” хөтөлбөртөө "Авлигагүй Монгол”-ыг яаж эмхэлж цэгцлэхээ тунхагласан ч үр дүн нь ямар байгааг бид өнөөдөр харж байна. Мөрийн хөтөлбөрийн авторууд, түүнийг тоть шиг давтан сурталдаж байсан намын даргаасаа эхлээд хэчнээн авлигачинг өнгөрсөн гурван жилд Монголын төрөөс олов оо.

Энд нэг шинэ нөхцөл байдал нэмэгдсэн. Тухайлбал УИХ 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсоноор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны харьяаллын гэмт хэргүүд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэргийн харьяалалд, ахуйн чанартай гэмт хэрэг нь Цагдаагийн байгууллагын харьяалалд тус тус шилжсэн.
 
Мөн Улсын Их Хурал 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар Прокурорын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйл /Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба/, 45 дугаар зүйл /Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч/-ийг тус тус хүчингүй болсонд тооцсоноор Прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдсан юм.

Эдүгээ Хууль зүйн сайдаар ажиллаж буй Ц.Дорлигжав энэ шийдвэрийг гарах үед Улсын ерөнхий прокурорын алба хашиж байлаа. Тэрбээр "УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг авах гэж тал талаас булаацалдаж эхэллээ. Цагдаагийн байгууллага дэргэдээ авна гэхээр нөгөө талд АТГ булаацалдаад байна. Аль аль нь хуулийн төсөл боловсруулчихсан бариад гүйж байгаа” гэж байв.

Гэтэл тэр өөрөө Хууль зүйн сайд болчихлоо. Одоо Цагдаагийн байгууллагынхаа дэргэд тус байгууллагыг авахын тулд АТГ-аас өөрийнх нь хэлснээр "булаах” амархан байх. Гэвч тэр Хууль зүйн сайдаар "хэр удах”-аа эс мэднэ. Тэгээд ч Ерөнхийлөгчийнхөө нэгэн цагт өгсөн амлалтыг сөрж "Авлигачдын нурууг тэнийлгэн, ард түмний нурууг улам бөхийлгөх” шийдвэр гаргахгүйн тулд ерөөсөө л Х.Тэмүүжин сайдын үед гаргасан шийдвэрийг цуцлуулахаар шийдсэн бололтой. Учир нь прокурор гэдэг байгууллагын "хана хэрэм”-ийн бүтцийг өөрөө сайтар судалсан тул цаг зуурын сайдын албанаас илүүтэй гартаа атгасан гэдгээ мэдэрсэн аж.

Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орж, УИХ-аараа соёрхон баталснаар авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар УИХ-ын нэр бүхий гишүүдээс "Яагаад тэр үед Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар Прокурорын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйл /Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба/, 45 дугаар зүйл /Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч/-ийг тус тус хүчингүй болсонд тооцсоноор Прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буулгах шийдвэр гаргачихав. Одоо яагаад буцаагаад "байранд нь оруулах” төслийг эсэргүүцэхгүй байна вэ” гэхээр "Тухайн үед гишүүд уг заалтыг нарийвчилж анзааралгүй баталчихсан” гэдэг урам хугармаар гэхэд зөөлдөхүйц, тун хариуцлагагүй хариултыг хэлдэг.

Олон нийтэд яаж харагддаг гээч. Нэгэнт авлигын хэрэг нь аймшигтайгаар дэлгэгдсэн тэр нөхцөлд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлдгийн хувиар, УИХ-д олуулаа болсон АН-ын даргын хувиар дээрх хуулийг батлуулсан. Угтаа өөрийн болон, журмын нөхөд, хамаатан садныхантай нь хүртэл холбогдоод, тэр нь "гэрэлд цохиулчихаад” байхад анхаарал сарниулах, байгууллага бусниулах замаар мөрөө баллахыг хүссэн. Гэтэл түүний "нутгийн ах, "улс төрийн дайсагнагч” Д.Дорлигжав нь дараагийн Засгийн газарт Хууль зүйн сайд болж, Х.Тэмүүжинээр овоглосон шинэчлэлийг нурааж, Ерөнхийлөгчийн амлалтыг ёсоор болгон "авлигачдын нурууг бөхийлгөх” аян дайнд мордов. Аян дайны олз нь ч тун сонирхолтой. Хатуухан хэлэхэд ан хомрогынх нь дээж Н.Алтанхуягийн багийнхан байлаа. Үүнийг өшөө авалт гэхэд хатуудах байх. Гэхдээ "муу нэрт” МАН-ынхан өнгөрсөн он жилүүдэд хуулийн байгууллагаар ч, хуулиар ч ингэтлээ тоглож байсангүй.

Өнөөдөр УИХ-ын баталсан хууль, тогтоол, дээр нь УИХ-ын захирамж, Засгийн газрын тогтоол, шийдвэр, ҮАБЗ-ийн зөвлөмж энэ бүхэн хоорондоо хэрхэн зөрчилдөж буйг харахад төрийг сульдаах ямар аугаа хүчинийг бид сонгоо вэ. Одоо бүр сүүлдээ УИХ нь Ерөнхий сайддаа эрх мэдэл нэмж өгөх, Ерөнхий сайд нь үүнийх нь хариуд УИХ-д зарим эрхээ бэлэглэдэг зарчим руу явах, үүнийгээ хууль ёсны болгохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийхээр "сэлэм эргүүлэх” болчихлоо. Хэтэрхий их эрх эдэлж, дэндүү том хэмжээний хөрөнгөөр тоглочихлоо шүү, АН-ынхан!!! Харин Ерөнхийлөгч дуугүй л байна. Түүнийг хэн, яагаад дуугүй болгочихов. "Тавантолгой ярьж MCS-ийг улайм цайм өмөөрч болдоггүй, Үндсэн хуульд өөрчлөлт хийх тухай түрүүлж дуугарах хэрэггүй” гэж түүнд хэн нэгэн зөвлөсөн буюу анхааруулсан бололтой. Дуугарах цаг нь магадгүй одоо ч байж мэдэх юм. Ерөнхийлөгч Та амласан шүү, гэвч "Ард түмний нуруу тэнийгээгүй байна, Авлигачдын нуруу ч бөхийхгүй байна”...!!! Буруутан нь хэн бэ?

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

876 сэтгэгдэл
:

Ерөнхийлөгч өө! “Авлигачдын нуруу бөхийсөнгүй, буруутан нь хэн бэ » Tonshuul.mn
Mackage Women http://www.mackageca.com/mackage-women-c-2/

:

Ерөнхийлөгч өө! “Авлигачдын нуруу бөхийсөнгүй, буруутан нь хэн бэ » Tonshuul.mn
Parajumpers Jakke Salg http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

Ерөнхийлөгч өө! “Авлигачдын нуруу бөхийсөнгүй, буруутан нь хэн бэ » Tonshuul.mn
Roger Vivier Outlet http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

:

Ерөнхийлөгч өө! “Авлигачдын нуруу бөхийсөнгүй, буруутан нь хэн бэ » Tonshuul.mn
parajumpers jakke salg http://www.kragerovgs.no/images/pjs2.html

:

Ерөнхийлөгч өө! “Авлигачдын нуруу бөхийсөнгүй, буруутан нь хэн бэ » Tonshuul.mn
parajumpers jakke norge http://www.custom-shop.no/images/pjs1.html

:

Ерөнхийлөгч өө! “Авлигачдын нуруу бөхийсөнгүй, буруутан нь хэн бэ » Tonshuul.mn
canada goose sale http://www.canadagoose-us.com/canada-goose-men-c-1/

:

Ерөнхийлөгч өө! “Авлигачдын нуруу бөхийсөнгүй, буруутан нь хэн бэ » Tonshuul.mn
mackage sale http://www.mackagesale.com/mackage-men-c-1/


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex