Дугаарын хязгаарлалтыг цуцлах санал гаргажээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахаар нийслэлийн удирдлагууд журам гарган нэлээд ажлуудыг хэрэгжүүлээд байгаа билээ. Үүний нэг бол автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах журмыг 2012 оноос хэрэгжүүлснээр авто замын ачаалал 20 хувиар буурсан гэдэг үзүүлэлт бий. Тэгвэл энэ журмыг ирэх намраас зогсоох саналыг нийслэлийн удирдлагууд гаргажээ. Учир нь ирэх долдугаар сараас нийтийн тээврийн салбар цахим системд шилжиж байгаа бөгөөд боловсон үйлчилгээ нэвтэрснээр иргэд автомашинаа тавин, нийтийн тээврээр үйлчлүүлдэг болно гэж тооцож байгаа аж. Иймээс замын ачаалал хангалттай буурах учраас дугаарын хязгаарлалтыг цуцлах санал гаргасан гэнэ.
А.Ханд