ЕРӨНХИЙЛӨГЧ ТЭНГЭРТЭЙ ХАРЬЦААД БОРОО ОРУУЛААД БАЙГАА ЮМ БИШ БЭЭЗ?
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аагим халуун өдрүүдэд их ажлынхаа хажуугаар Дархан, Сэлэнгэ, Төв болон Булган аймгуудад ажилласан гэнэ. Түүний ажлын зорилго нь хэт халж, хуурайшиж байгаа амйгуудад хур бороо оруулахад байсан аж. Сургийг нь сонссон нутгийн иргэд, тариаланчид үнэн бол сайхан мэдээ, шоудаж дуусахгүй юм гэх мэтээр эерэг сөргөөр ярилцаж төрөл бүийн бор шувууг нисгэсэн. Зарим нь бүүр өөрийнхөө цахим худсанд ийнхүү мэдэгдэж байв.
Хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгчийг ажилласан аймгуудад юу юугүй үүл хуралдан хур бороо асгаруулсан байна. Үүнийг нутгийн иргэд баярлан хүлээн авсан бөгөөд тариаланчид эхнээсээ шүтэж эхлээд байна.
Ерөнхийлөгчийн явсан газарт тэнгэр хураа хайрлаж байгаагийн ачаар хотод ирэхтэй нь зэрэгцэн нийслэлчүүд бид ч гэсэн бороо хуртай золгож, бага ч гэсэн сэрүүцэн сайхан байна.
Зарим нэгний хэлж байгаагаар Ерөнхийлөгч маань тэнгэртэйгээ шууд харьцаад бороо оруулаад байгаа бололтой юм. Өөрөөр хэлбэл бурхан буузаа жигнэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр зуны аагим энэ халуунд Ерөнхийлөгч сэрүүцүүлэхийн зэрэгцээ ган ганчигийг тайлж, түймрийг унтраахад жинтэй хувь оруулах нэгэн болж таарах гээд байна.
Тиймээс энэ зун гантай байгаа аймгуудаар Ерөнийлөгчийг ажилуулан бороо хур оруулахад уриалцгаая. Үүлээ буудна уу, үүл тэнгэртэйгээ холбогдоно уу бороогоо л оруулж хайрла Ерөнхийлөгч минь...
Сэтгэгдэл байхгүй байна.