Микронези улсын шигшээ 3 тоглолтод 114 бөмбөг хаалгандаа алдав

0

1963 оноос зохион байгуулагдаж эхэлсэн Өмнөд Номхон Далайн Орнуудын наадам энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. 28 спортоор зохион байгуулагдаж байгаа уг наадмын хөлбөмбөгийн төрөлд оролцсон Микронези улсын (Микронези гэдэг нь жижиг арлууд гэсэн утгатай Грек үг) шигшээ баг хөлбөмбөгийн түүхэнд хамгийн муугаар бичигдлээ.

Учир юу гэвээс, тус наадмын хөлбөмбөгийн тэмцээний "А” хэсэгт Микронезийн шигшээ эхний тоглолтоо Таити улсын эсрэг хийн 30-0 харьцаатай хожигдсон бол хоёрдахь тоглолтоо Фижигийн эсрэг хийн 38-0 харьцаатай бут ниргүүлэн, муу гэхэд дэндүү муу үзүүлэлтээрээ дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

Гэвч энэ бүхэн "жижиг арлууд”-ын хувьд хамгийн муу зүйл байсангүй. Хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Вануату улсын шигшээ эсрэг хийн 46-0 харьцаатай итгэхэд ч бэрх үзүүлэлтээр хожигдов. 

"А” хэсэг

Баг

Тоглолт

Оруулсан гоол

Алдсан гоол

Оноо

1

Таити

3

32

1

7

2

Фижи

3

39

1

5

3

Вануату

3

48

3

4

4

Микронези

3

0

114

0

Микронези улсын тухайд

  • Тус улс нь Номхон далайн баруун хэсэгт оршдог 600 орчим жижиг арлуудаас бүрддэг бөгөөд Косрае, Понпеи, Чуук (Трук), Яп гэсэн үндсэн 4 мужид хуваагддаг.
  • 106,000 гаруй хүн амтай бөгөөд хүн амынхаа тоогоор дэлхийд 192-т бичигддэг.
  • Албан ёсны хэл нь Англи.
  • 1986 оны арваннэгдүгээр сарын 3-нд "COFA” буюу Чөлөөт Холбооны Гэрээнд нэгдсэн. Тус улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг АНУ хариуцдаг. 

Эх сурвалж: 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.