Дуучин Д.Отгонжаргал амрагийн явдлаа үгүйсгэхийн учир
Биднээс гадна урлагийн олон хүн явж байсан. Үнэхээр хоёулхнаа жаргаад явсан бол хоорондоо "Фэйсбүүк”-ээр чатлах уу. Тэр "Фэйсбүүк” чат ч худлаа. Олон нийтэд түгсэн асуудал бүгд худлаа. Огт болоогүй зүйл. Бид нэг багшийн шавь нар. Би гэр бүл үймүүлж, салгасан юм байхгүй. Тэдний гэр бүл одоо амжилттай, аз жаргалтай сайхан л байна шүү дээ" хэмээн ярьсан байна.
Тэрбээр ийнхүү амрагийн явдлаа үгүйсгэж суухдаа амраглаж явсан залуу нь Урлагийн олимпод түрүүлж, Хөдөлмөрийн баатар цол хүртэнэ чинээ төсөөлөө ч үгүй байсан биз ээ. Харин ойр дотны нөхдийнх нь ярьж буйгаар хэрэг явдлаас хойш жил гаруй хугацаа өнгөрсний дараа Отгоо ийнхүү өмнөх асуудлаа үгүйсгэсээр олны өмнө гарч ирсэн нь цаанаа нарийн учиртай гэнэ.
Тодруулбал, тэрбээр энэхүү явдлаасаа бол Улсын филармониос гарч, уран бүтээлээ ч хэсэг завсарласан. Тэгвэл дуучин бүсгүй нэрээ цэвэрлэн, урлагтаа эргэн ирэхийг хүсч байгаа аж. Тиймээс айл гэр үймүүлсэн хэмээх энэхүү асуудлын тухайд тас гүрийхээр шийдсэн бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна.