Манай таван жүдоч Тайванийг зорино

Монголын Жүдо Бөхийн Холбооны тамирчид Тайван улсад ээлжит тэмцээндээ оролцох гэж байна.
Манай жүдочид энэ сарын 25, 26-нд Тайваний нийслэл Тайпей хотноо болох "Asian Judo Open" буюу Азийн нээлттэй тэмцээнд оролцох юм. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д 2015 оны УАШТ-ий хүрэл медальт Мөнхтөрийн Ганболд болон өнгөрсөн сард ОХУ-ын Минусинск хотноо болсон ОУТ-ээс хүрэл медаль хүртсэн Баттогтохын Эрхэмбаяр нар өрсөлдөх юм.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д 2015 оны улсын аварга Эрдэнэцогтын Гэрэлмаа, 57 кг-д Баярбатын Баасанжаргал нар барилдах бөгөөд тэдэнтэй хамт хашир туршлагатай мастер Пүрэвжаргалын Лхамдэгд Тайванийг зорих юм.
Шинэ мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.
Сэтгэгдэл байхгүй байна.