Л.Цог: Анхны чөлөөт сонгууль Монголын түүхэнд ул мөрөө тод үлдээсэн

939

Одоогоос 25 жилийн тэртээх энэ өдрүүдэд Монгол Улсад олон намын төлөөлөлтэй Ардын Их Хурлын анхны чөлөөт сонгууль болж байв. Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог тэр үеийн дурсамжаа хуваалцсан юм.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог:

-Одоогоос 25 жилийн тэртээх энэ өдрүүдэд Монгол Улсад анх удаа олон намын оролцоотой чөлөөт сонгууль болж, монголын ард түмэн өөрсдийн төлөөлөл болсон Ардын Их Хурлын деупутатуудыг сонгож байсан түүхтэй. Ардын Их Хурлын сонгуулийн анхан шатны санал хураалт 1990 оны 7 дугаар сарын 22-нд болж байв.

Тэр үед би Улсын прокурорын газрын Ерөнхий хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Ингээд одоогийн нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг харьяалж байсан Ардын Их Хурлын сонгуулийн 13 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн. Манай тойрогт 16 хүн нэр дэвшин өрсөлдөж байв. Тэр үед Ардын Их Хурлын сонгуульд улс төрийн намаас гадна төрийн бус байгууллагууд, нутаг дэвсгэрийн нэгж, хөдөлмөрийн хамт олон нэр дэвшүүлдэг байв. Сонгууль маш ширүүн өрсөлдөөнтэй, гэхдээ ямар ч маргаан будилаангүй болсон. Иргэд сонгогчид ч маш идэвхтэй оролцож байв.

Харин сонгуулийн ухуулга сурталчилгаа хийх хугацаа тун давчуу, одоогийнх шиг хэвлэл мэдээллийн олон хэрэгсэл байсангүй. Тараах материал гээд байх ч юмгүй, сонгуульд нэр дэвшигчийн танилцуулга гэж бичгийн цаасны хэмжээтэй ганц хуудсанд зураг, товч намтар, мөрийн хөтөлбөрийн гол санаагаа бичээд л тараадаг байв. Хэлтсийнхээ 7 ажилтантай хамт 14 хоног Чингэлтэйн албан байгууллага, айл өрхүүдээр орж мөрийн хөтөлбөрөө танилцуулж яриа таниулга хийж явсан. Ус авахаар худаг дээр цугласан хүмүүстэй л их уулзана шүү дээ. Бас зун байсан болохоор айлууд зусландаа гарчихсан, бороо шороо ихтэй, шөнө оройд явахад амаргүй л байсан санагдана.

Ингэж би 38 настайдаа анхны чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, улмаар Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажилласандаа бахархаж явдаг.

                             Ардын Их Хурлын депутатад нэр дэвшигч Л.Цог. 1990 он

Монголын түүхэнд анх удаа болсон энэ сонгууль уур амьсгалын хувьд цоо шинэ байснаас гадна түүхэнд ул мөрөө тод үлдээсэн гэж боддог. Олон жил нам, төрийн эрхийг дангаар барьж байсан МАХН-аас гадна шинээр үүсч байгуулагдсан улс төрийн намуудын төлөөлөл өрсөлдсөн олон намын оролцоотой анхны чөлөөт сонгууль байснаараа онцлогтой. Мөн нийгмийн нэг тогтолцоог нурааж, шинэ тогтолцоог бүрдүүлэх анхны улс төрийн шинэ хүчнүүд үүсч байгуулагдан, Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болох суурийг тавьсан түүхтэй.

Сонгуулийн хуулийн дагуу Ардын Их Хурлын болон орон нутгийн Ардын Хурлын сонгууль нэгэн зэрэг болсон юм. Мөн энэ сонгуультай хамт улс төрийн намуудын талаар санал хураалт нэг зэрэг явагдсан нь сонгуулийн тогтолцооны шинэ хэлбэр байв. Үүний үр дүнд улс төрийн намуудын авсан саналд үндэслэн намуудад мандат хуваарилах замаар Улсын Бага Хурлыг сонгож байгуулан байнгын ажиллагаатай парламентын үндэс суурийг тавьсан түүхтэй. Ардын Их Хуралд улс төрийн намууд, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн бус байгууллага, хөдөлмөрийн хамт олны төлөөлөл болсон 430 хүн депутатаар сонгогдож, улмаар Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг сонгож байгуулсан юм. Улсын Бага Хурал улс орноо улс төрийн шинэ тогтолцоо, зах зээлийн нийгмийн харилцаанд шилжүүлэхэд чиглэсэн олон хуулийг баталсан бөгөөд хууль тогтоомжийг олон талаас нь ярьж хэлэлцэж баталдаг дэг жаягийг бий болгосон.

                    Шинэ Үндсэн хуулийн төсөл хэлэлцсэн Ардын Их Хурлын чуулганы үеэр.

Энэ удаагийн сонгуулийн нэг гол үр дүн, түүхэн ач холбогдол нь шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан явдал юм. Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй тусгай комисс гарч ажилласны зэрэгцээ тэр үеийн Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, иргэд олон түмэн ч идэвхтэй оролцож байв. Улсын Бага Хурал шинэ Үндсэн хуулийн төслийг 4 удаа хэлэлцсэний зэрэгцээ төслийг хэвлэлд нийтэлж ард нийтээр хэлэлцүүлэхэд 900 гаруй мянган иргэн оролцож, нийт дүнгээр 200 мянга гаруй санал ирүүлсэн баримт байдаг. Энэ бол том түүх, Монголын ард түмний оюун санаанд том өөрчлөлт гарсны гэрч юм. Үүний үр дүнд шинэ Үндсэн хуулиа батлан гаргаснаас хойш 23 жил болж байна.

Монгол Улс 70 гаруй жил хувийн өмчгүй явж ирсэн тул тэр үеийн депутатууд бидэнд хувийн өмчийн сонирхол байгаагүй, харин шинэ нийгэм байгуулах юмсан гэсэн үнэхээрийн чин хүсэл эрмэлзэл, дүүрэн тэмүүлэлтэй явсан үе. Үүнийг 25 жилийн дараа эргэн дурсахад таатай байна.

Ардын Их Хурлаас байгуулсан Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурлын анхны хуралдаан 1990 оны 9 дүгээр сарын 13-нд болоход би Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны анхны даргаар сонгогдож байлаа. Мөн хуульч мэргэжилтэйн хувьд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд багтаж Үндсэн хуулийг хэлэлцэж батлах ажилд хувь нэмрээ оруулсандаа сэтгэл хангалуун явдаг.

Энэ дашрамд 25 жилийн өмнө надад итгэл хүлээлгэн Ардын Их Хурлын депутатаар сонгож байсан Улаанбаатар хотын сонгуулийн 13 дугаар тойрог буюу одоогийн Чингэлтэй дүүргийн сонгогч олондоо баярын мэнд хүргэхийг хүсч байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд улс төрд янз бүрийн хэлбэрээр оролцох, улмаар улстөрч болж өөрийнхөө мэргэжлийн ач тусыг үзэх боломжийг анх олгосон 13 дугаар тойргийн сонгогчдодоо их баярлаж явдаг. Би тэр үед сонгогч олондоо эгэл бор амьдралыг л ярьдаг байсан, үнэнийг хэлэхэд шинэ нийгэм гэж юу болох талаар мөхөс ойлголттой явсан цаг. Харин хуучин нийгэм болохгүйн учир шалтгааны тухайд олон зүйл ярьдаг байв. Мөн айл өрхүүдийг утаагүй зуух, халуун устай болгох тухай ярьж явснаа санаж байна.

Ингэж анхны чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон бид Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг сонгож байгуулан улмаар шинэ Үндсэн хуулиа батлалцаж улс орондоо ардчилал, зах зээлийн шинэ харилцааны үндэс суурийг тавилцаж байснаа энэ өдөр эргэн дурсахад таатай байна.

Тодруулга: Л.Цог 1977 онд ЗХУ-ын Эрхүүгийн Их сургуулийн хуулийн факультет, 1988 онд ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи төгсч, 1977-1986 онд Улсын Прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтсийн дарга, 1988-1990 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын хянан шалгах хороонд байцаагчаар ажиллажээ. Улмаар 1990 онд болсон олон намын бүрэлдэхүүнтэй анхны чөлөөт сонгуулиар 13 дугаар тойргоос Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан байна. Мөн шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын гишүүн, Хүний эрхийн асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байжээ.

Тэрбээр 1996-1999 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын алба хашиж байв. Улмаар МАХН-ыг шинээр байгуулалцан 2012 онд болсон Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Орхон аймагт нэр дэвшин Улсын Их Хурлын гишүүнээр, улмаар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдон ажиллаж байна.Мөн Улсын Их Хурлын дэд даргын хувьд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг толгойлж ажилладаг хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

939 сэтгэгдэл
:

diamond heart and rope circle pendant in 18k pink http://www.gezginmuhabirella.com/lelyresort_arizona/beautiful-collection-from-sh
ubam-pearls-and-jewellery diy enamel pin lovely cartoon brooch matryoshka club http://www.gezginmuhabirella.com/littleflock_thermalito/bague-uno-de-50-surfboar
d-turquoise collier coeur grav茅 avec pierres de naissance mon collier http://www.gezginmuhabirella.com/michael_riesel/i-love-you-to-the-moon-and-back-
heart-pendant 7 8mm white natural freshwater cultured barrel rice pearl two rows clasp bracelets original design charms jewelry 8inch in http://www.gezginmuhabirella.com/millhurst_belindacity/10-kumihimo-patterns-to-b
raid-kumihimo-bracelet-necklace-patterns-with-shaped-beads-ebook
ray ban rb4171 erika 622 8g black frame grey gradient http://www.ngosusa.com/lesueur_pauls/ray-ban-rb4171-erika-622-8g-black-frame-gre
y-gradient

:

Л.Цог: Анхны чөлөөт сонгууль Монголын түүхэнд ул мөрөө тод үлдээсэн » Tonshuul.mn
Parajumpers Jakke http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

Л.Цог: Анхны чөлөөт сонгууль Монголын түүхэнд ул мөрөө тод үлдээсэн » Tonshuul.mn
Roger Vivier Online http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

:

http://www.bbcasianews.com/eat/disney-school-bag-for-girls-07-years-3d-minnie-25
-l-pinkdisney school bag for girls 07 years 3d minnie 25 l pink
chaussures femme enfant nike air max 270 gs officiel prix pas cher noir rose http://www.artisticlight-blog.com/tour/chaussures-femme-enfant-nike-air-max-270-
gs-officiel-prix-pas-cher-noir-rose