Өргөмөл охин нь А.Жолитой амьдрахыг хүсэхгүй байна
Жоли-Питтын гэр бүлийг дахин нэг таагүй байдал нөмөрчээ. Энэ удаа үүссэн асуудал тэдний өргөж авсан 10 настай охин Захаратай холбоотой аж. 2005 онд Анжелина Жоли тураалд орсон зургаан сартай нялх хүүхдийг Этиопоос авч явсан бөгөөд түүний эх нь ДОХ-оор нас барсан гэж мэдэгдэж байсан юм. Хожим энэ нь тийм биш гэдэг нь тодорхой болжээ.
Үүнээс гадна охины эх Ментеуаб амьдаас гадна эрүүл саруул байгаа бөгөөд өөрийн хүүхдээсээ татгалзаагүй тул Захараг түүнд эргүүлж өгөхийг шаарджээ.
Харин Захара охин өргөж авсан эцэг, эхдээ хандаж эх орондоо буцах хүсэлтэй байгаа гэж байнга ярих болсон байна. Үүнээс гадна тэдний төрсөн болон өргөмөл хүүхдүүд нь эцэг, эхээ бие биенээсээ харамлаж, хардах болсон нь алдартнуудын гэр бүлийн уур амьсгалыг таагүй байдалд оруулжэ
Сэтгэгдэл байхгүй байна.