Талибаны толгойлогч нас барсан нь батлагджээ
 Афганистаны Талибан бүлэглэлийн толгойлогч Муллах Омар нас барсан нь тогтоогджээ. Ингэснээр Афганистанд өрнөж буй цус асгаруулдсан дайн эхэлсэнээс хойш тус бүлэглэлийн толгойлогч анх удаагаа солигдох гэж байгаа аж.
Афганистаны Талибан бүлэглэлийн толгойлогч Муллах Омар нас барсан нь тогтоогджээ. Ингэснээр Афганистанд өрнөж буй цус асгаруулдсан дайн эхэлсэнээс хойш тус бүлэглэлийн толгойлогч анх удаагаа солигдох гэж байгаа аж. Улмаар Талибан бүлэглэлийн дайчид дараагийн удирдагчаа сонгох хэцүүхэн асуудалтай тулгараад буй гэнэ. Талибан бүлэглэл дэх эх сурвалжийн "Франц пресс” агентлагт өгсөн мэдээлэлээс үзвэл одоогоор бүлэглэл дэх хамгийн их эрх мэдэл бүхий Ахтар Мансоур гэгчийг дараагийн удирдагчаар сонгохоор ярилцаж байгаа ч, эцсийн шийдвэр гараагүй байгаа юм байна.
Тус бүлэглэл дотор хагаралдаан үүсч, улмаас хэт даврагч "Лалын улс” бүлэглэл Афганистанаас гарахыг шаардан сүрдүүлж буй энэ үед толгойлогч Омар амиа алдсан нь бүлэглэлийн хувьд томоохон цохилт болсон хэмээн зарим эх сурвалж тэмдэглэжээ.


