Алтайчууд “Гүнж” мумиг оршуулахыг хүсч байна

0


ОХУ-ын Алтайн хязгаарын оршин суугчид "Гүнж” нэртэй мумиг хүний ёсоор оршуулахыг хүсч байгаагаа ерөнхийлөгч Владимир Путинд дахин илэрхийлсээр байна. Тэдний үзэж байгаагаар бол энэ мумиг ил байлгах юм бол байгалийн асар том сүйрэл болж магадгүй гэнэ. Ийм ч учраас тэд бүр 2014 оны сүүлчээс эхлэн 22 мянга гаруй хүний гарын үсэг цуглуулсан захидлаа өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгчид илгээсэн юм. Үүний зэрэгцээ Алтай нутгийнхан мумиг оршуулах хороо зохион байгуулж удирдагчаар нь Оюун санааны "Кин Алтай” төвийн тэргүүн Акай Кинийг томилсон байна. 

2014 онд энэ нутагт байгалийн хэд хэдэн удаагийн гамшиг тохиосон нь энэ нутгийнхан энэ мумиг ил байлгаснаас болж байна гэж үзэхэд хүргэсэн юм байна.
150 орчим метр урт даавуун дээр 20 мянга гаруй хүн гарын үсэг зурж "Алтай гүнж”-ийг оршуулах хүсэлтээ гаргасан нь тус бүгд найрамдах улсын нийт иргэдийн 10 хувь болж байгаа юм. 

Харин эрдэмтэд болохоор судалгааны асар үнэтэй материал болох "Алтайн гүнж”-ийн оршуулахын эсрэг байгаа юм. Тэд энэ мумиг судлах явцад шинжлэх ухааны цоо шинэ,  дуулиан тарихуйц нээлт гарч ч мэднэ гэж үзэж байна. 2015 онд германы хүн судлаач Marcel Nyffenegger мумийн  гавлын ясны зургаас томографын аргаар нүүрний нь хэв загварыг гаргасан юм. Тэрээр үүндээ үндэслэн "Алтайн гүнж” амьд ахуйдаа олон тооны өвчин, үүн дотор хөхний хорт хавдраар өвчилсөн байж гэсэн дүгнэлт хийсэн юм. 
"Алтайн гүнж” нэртэй энэ мумиг 1993 онд Новосибирскийн археологчид Курганы Укок гэдэг газраас олсныг ойролцоогоор 2,5 мянган жилийн настай гэж үзэж байгаа юм. 

Мумиг 20 жил Новосибирскийн археологи, угсаатны зүйн музейд хадгалж байгаад 2012 онд Горно-Алтайн Анохины нэрэмжит музейд шилжүүлэн тусгай нөхцөлд хадгалж байгаа юм байна. 

Археологийн энэ олдворыг Холбооны өмчид бүртгэн авсан болохоор түүнийг оршуулах эсэхийг зөвхөн ОХУ-ын Соёлын яам мэдэж шийдвэрлэх болоод байгаа юм. Ийм болохоор Алтайн бүгд найрамдах улсын иргэд түүнийг оршуулж байгалийн асар их сүйрлээс урьдчилан сэргийлэх ёстой гэж үзэж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд удаа дараа илэрхийлж байгаа юм. 
Эх сурвалж: www.assa.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex