Хөхөөрөө цагдаа зодсон хэргээр шүүхээс хорих ял авчээХөхөөрөө цагдаа зодсон хэргээр шүүхээс хорих ял авчээ
Дэлхийн улс орны хаа нэгтээ сонин ч гэмээр инээдтэй, хачирхалтай хэрэг явдлууд гарах нь элбэг. Тэгвэл Хонг Конгт хөхнөөсөө болж шоронгийн хаалга татсан нэгэн хачирхалтай хэрэг явдал гарч тус улсын иргэдийг бухимдуулжээ. Тодруулбал, Хууль бус худалдааны эсрэг жагсаалд оролцож байсан Нг Лай Инг хэмээх эмэгтэй хөхөөрөө цагдаа зодсон хэргээр гурван сар 15 хоног шоронд суухаар болсон байна. Тэрбээр ахлах мөрдөгч Чан Ка Погийн биед хөхөөрөө хүрсэн буюу түүнийг хүчтэй мөргөсөн гэсэн үндэслэлээр шүүхээс хорих ял оноожээ. Ингэхдээ шүүхээс эмэгтэй хүний эрхтнийг хүн зодох зэвсэг болгон ашигласан хэмээн буруутгасан нь энэ гэнэ. Уг шүүхийн шийдвэрийг тус улсын иргэд эсэргүүцэж Ван Чайд байрлах цагдаагийн төв штабын гадна талбайд хөхний даруулга өмссөн жагсаж эхэлжээ. Жагсагчид шүүхээс гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.