ХБНГУ-ыг зорих цагаачдын тоо 11 саяд хүрчээ
"Ройтерс” агентлагийн уламжилсанаар, ХБНГУ-ыг зорих цагаачдын тоо өмнөх жилээс 3.7 хувь нэмэгдэж, нийт 11 саяд хүрсэн талаар тус улсын Үндэсний статисткийн хорооноос мэдээллэсэн байна. Цагаачилж ирж буй иргэдийн дийлэнх нь Польш, Роман, Итали болон Унгар улсынх аж.
Германд 2011 оноос хойш 1.5 сая цагаач ирсэн нь өмнөх жилүүдийнхээс хэд дахин нэмэгдээд буй юм байна. Тэдгээрээс хууль бусаар дүрвэн орж ирэгсэд 450 мянгад хүрч, тэднийг албадан гаргах ажиллагаа үргэлжилсээр байгаа аж. Энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт 150 гаруй дүрвэгчийн байрлаж буй гэр орон руу нэвтэрч, албадан гаргах ажиллагааг Германы цагдаагийн газраас явуулжээ.
Э.ЭНХ-ЭРДЭН
Сэтгэгдэл байхгүй байна.