12 настай охины “IQ” Альберт Эйнштейнийхээс өндөр гарчээ
Саяхан дэлхийн томоохон сайтуудаар шуугих болсон 12 настай охин болох Nicole Barr нь Альберт Эйнштейн болон Стивен Хокинг хоёроос өндөр "IQ” оноо авчээ. Ингээд бид та бүхэндээ "IQ” онооны тухай мэдээллийг хүргэхээр шийдсэн юм. Энэхүү оноо үнэхээр бидний амьдрал, хэн болохыг хэлж өгөх чадалтай болов уу?
Охин 162 оноо авсан нь Эйнштейн, Хокинг хоёрынхоос 2 оноогоор илүү ажээ. Тэрээр энгийн нэгэн гэр бүлээс гаралтай төдийгүй үргэлж хаа сайгүй аялдаг амьдралтай юм байна.


IQ тодорхойлох тест нь:
Хариулт: CAP
Бид хоосон зайг энэ үгээр орлуулбал САНСАР, САРЛАГ гэсэн хоёр үгтэй болно. Ингээд эхний үгний хоёр дахь үе нь САР, харин сүүлийн үгний эхний үе САР болох ажээ.
2. Математик сэтгэлгээ нь тоогоор авсан жишээний тусламжтай үнэлэгдэнэ. Жишээ нь: дараах тоонууд өгөгдөнө. 9, 12, ….. 18
Даалгавар: Энэ эгнээнд орхигдсон тоог нөхөж бичих.
Хариулт: 15
Энэ бол хамгийн хөнгөн жишээ. Хэрэв та үржүүлэхийн 3-ын хүрдийг мэддэг бол 15 гэсэн тоо байх ёстой юм байна гэдгийг төвөггүй мэднэ.

170 ба дээш оноо – Гоц ухаантны IQ
156-169 оноо – Маш өндөр IQ
137-155 оноо – Өндөр IQ
120-136 оноо – Дундаас дээш IQ
106-119 оноо – Дундаас доош IQ
90-105 оноо – Бага IQ
89 ба доош оноо – Маш бага IQ
70-аас доош IQ-тэй хүмүүсийг "олигрофен” хэмээн нэрлэх бөгөөд энэ бүлэг нь дотроо:
-дебиль (50-70)
-имбецил (25-50)
-мангуу (25-аас бага оноотой) гэж хуваагддаг байна.
Сэтгэгдэл байхгүй байна.