Н.Энхбаяр: Гэртээ ирлээ

0

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой 23.20 цагийн орчимд "Чингис хаан” Олон улсын нисэх  буудалд буув. Өнөөх л зангарагтай сонирхолтой хэвээрээ байгаагаа мэдрүүлж сэтгүүлчдийг хуйлруулан хурын усан дунд ярилцлага өгч зогсох нь танил харагдах чинь. Тийм ээ, энэ удаад түүнийг Монголын төр өршөөж Шадар сайдын суудалд суух тохироог бүрдүүлж замыг нь засаж өглөө. Магадгүй өнөөдөр ажлаа авч ч мэдэх юм.

Н.Энхбаярыг хоригдож эхэлсэн өдрөөс л яригдсаар, наймаалцсаар байсан Өршөөлийн хууль батлагдаж, тэр тусмаа Засгийн газрын зургаан гишүүнийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэж буй энэ мөчид тэрбээр яг тулгаж ирлээ. Үүнийг тохиолдол гэж хэлж болох уу. Өчигдөр орой Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдынхаа нэрийг өргөн барьсан гэх мэдээ албан бусаар цацагдаж эхэлсэн. Ямартай ч эхлээд эвслийнхэнтэй, дараа нь намынхантайгаа энэ асуудлаар зөвшилцсөн нь баттай юм билээ.

Ямартай ч экс Ерөнхийлөгч нь гэмт хэрэгт холбогдох, хоригдох, өлсгөлөн зарлах, хасвуу тамгыг гардуулсан дараагийн Ерөнхийлөгчөөрөө уучлуулах, дахиад цаана нь хэрэгт холбогдсон гэж дуулдаад Өршөөлийн хуулиар бүх гэм зэмийг нь "цэвэрлэх” гээд олон цоо шинэ жишгийг тэр Монголын түүхэнд үлдээсэн. Түүний араас хэн нэгэн Ерөнхийлөгч асан очиж болох ч тэр анхны гэмт хэрэгтэн асан Ерөнхийлөгч. Цагаатгагдаагүй, өршөөгдсөн, уучлуулсан учраас тэр шүү дээ. Уг нь өөрөө "Би гэмгүй. Улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлт...” гэдэг байсан биш бил үү.

Харин өнөөдөр тэрбээр намын нөхөдтэйгээ хуралдаж, Төрийн ордонд "гэртээ харих” мэт очиж магадгүй чуулганы хуралдааны танхимд хэн, хэн өөрийнх нь төлөө кноп дарахыг харах биз ээ. Өчигдөр нисэх буудалд ярилцлага өгөхдөө Засгийн газрын зургаан сайдын томилгоонд онцгой анхаарал хандуулахаа, УИХ-ын 2016 оны сонгуулиар парламентад дор хаяж 11 суудал авах зорилго тавьснаа ч хэлсэн.

Ийнхүү Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын нэг завин дээрх өдрүүд үргэлжилсээр. Хэсэгхэн хугацаанд хударгагүй загнаад авсан хоёр нэг танхимд ажиллаж мэдэх нь. Харин Н.Алтанхуягийн тухайд ханцуйдаа наймаалцсан ёсоор амласандаа хүрч Өршөөлийн хуулийг батлуулах ажиллагааны томоохон үүргийг нугалсан. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд бол тэс өөр хүн гээд томрох боломжтой ч үүссэн нөхцөл байдал түүнд Н.Энхбаяртай нөхөрсөг харилцаатай байхыг тулган шаардчихлаа. Харамсалтай, бас сонирхолтой.

Одоо МАН, бие даагчид нарыг л сөрөг хүчин гэж харахаар боловч яг нарийндаа холион бантан болж АН-ынхан ч хүч хавсарсаар л байх болно. Үүнийг "АН-ынхны эрх мэдлийн аллерги” гэлтэй.

Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яах бол. Түүнийг өчигдөр цахим хуудсаар Өршөөлийн хуулийн талаар байр сууриа илэрхийлснээс үзвэл хориг тавих байх гэсэн таамаглал дэвшүүлэхэд андуурахгүй болов уу. Гэтэл хоригийг УИХ унагааж таарна. Эндээс түүнийг Н.Энхбаярт дургүй хэвээрээ байна гэцгээх хүн цөөнгүй байгаа ч Өршөөлийн хууль бол Төрийн хууль, түмэн олон иргэнд хэрэгтэй. Үүнд хамрагдсан албан тушаалтнууд ч иргэн. Харин албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг ялган авч хоцорч ялыг нь эдлүүлж чадаагүй нь буруу бөгөөд улс төрийн тохиролцооны аргаар явчихсан нь харамсалтай.

Ямартай ч Монголын төр ял сонссон, өршөөгдсөн Шадар сайдтай болох нь. Өмнөх Шадар сайдууд нь тийм ч цэвэрхэн байгаагүй боловч арай дэндүү арчаагаа алдсан томилгоо, сонголт гэвэл үүнийг л хэлэх байх. Гэвч "Н.Энхбаяр” л болсон хойно "Би шинэ эрч хүчээр дүүрэн байна. Өвөлжилтийн бэлтгэл хангуулах, салбар бүрийн хяналт шалгалтыг сайжруулах, АСЕАМ-ыг амжилттай зохион байгуулах гээд олон томоохон ажлыг бүгдийг нь маш сайн хийж, "Монгол Улсаа хөгжүүлж өшөөгөө авна” гэсээр тамгаа атгах биз ээ. Ийнхүү Н.Энхбаяр гэртээ ирлээ. Албаны өрөө нь мөнөөх л Төрийн ордондоо, гартаа тамгаа атгаастай хэвээрээ...

С.Лантуу


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex