Цахилгааны асуудлаас болж хятад ажилчид монгол залууг зоджээ

936

 

"Шангрила-2” зочид буудлын барилга дээр ажиллаж байсан хятад болон монгол ажилчид хоорондоо зодолдож, үймээн дэгдээсэн талаарх мэдээллийг манай сайт өчигдөр хүргэсэн билээ. / http://www.eagle.mn/content/read/34784.htm /

 

Тухайн үед чухам юу болсон, хятад ажилчдад зодуулсан гэх монгол залуугийн биеийн байдал ямар байгаа талаар бид нэхэн сурвалжиллаа.

 

Өчигдөр буюу энэ сарын 25-ны 15:30 цагийн үед манай сурвалжлах группийг үймээн болсон гэх "Шангрила-2” зочид буудлын баригдаж буй барилга дээр очиход ажилчдын нэвтэрдэг төв хаалган дээр "Мэдэгдэл” наасан байв. Энэхүү мэдэгдэлд, "Тус барилгын талбай нь 2015-08-25-ны өдөр дотоод ажилтай тул ажиллахгүй болсныг мэдэгдэж байна. 2015-08-26-нд ердийн ажлын хуваариар ажиллах болно. Эс-Си-Ти-Эм ХХК” гэжээ.

 

Харин хамгаалалтын ажилтнууд "Бид өнөөдөр өглөө ирсэн. Өчигдөр юу болсныг мэдэхгүй байна. Өнөөдөр дотоод ажилтай гэсэн учраас барилга дээр ажил явагдахгүй байгаа” гэв. Мөн хариуцсан албан тушаалтнуудтай нь уулзаж, мэдээлэл авахыг хүсэхэд "Одоогоор албаныхан дотоод ажилтай байгаа учраас ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Ямар нэгэн зодоон болоогүй” гэх тайлбарыг өгч байв.  Хамгаалагч нар нь хэдийгээр дотоод ажилтай, барилгын ажил зогссон байгаа гэх боловч барилгын талбайд каск зүүсэн ажилтнууд ажиллаж байсан юм.

 

-"Шангрила-2” барилгын ажлыг 00:00 цагт зогсоожээ-

 

Ингээд бид "Шангрила-2” барилгын гадаа тус барилга дээр ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч компанийн ажилтнаас дараах тодруулгыг авлаа. /нэрээ нууцлахыг хүсэв/

 

-Энэ сарын 24-нд Хятад болон Монгол ачилчдын хооронд үймээн дэгдсэн гэх мэдээлэл байна. Тухайн үед энэ барилга дээр чухам юу болсон юм бэ?

 

-Өнгөрсөн даваа гарагийн 15.00-16.00 цагийн хооронд барилга дээр ажиллаж байсан "Мёнг Бун” компанийн Монгол ажилтан Хятад ажилтантай тогны асуудлаас болж маргалдан улмаар зодолдсон юм.

 

 

-Тогны асуудал гэдгээ тодруулахгүй юу?

 

-Давхар бүрт цахилгааны шийд байдаг.  Тухайн давхрын цахилгааны шийдэнд хятад ажилчид бүх залгуурыг нь ашиглаж байсан юм билээ. Тэр үед нэг Монгол ажилтан ажлаа хийхээр тэр шийднээс нэг залгуурыг нь салгаснаас маргаан үүсч, түүнийг хятад ажилчид зодсон гэсэн. Хятадууд тэр залуугийн хоёр гарыг нь цохиж гэмтээсэн гэж сонссон. Зодоон болсны дараа цагдаагийнхан ирж, ажилтнаа өмөөрөн зодолдсон хоёр монгол ажилтанг цагдаагийн хэсэг рүүгээ аваад явсан. Ингээд орой нь хятад ажилчид хүрз, зээтүү барин жагсаж, бослого гаргасан юм билээ. Үүнтэй холбоотойгоор "Самсунг” компанийнхан шуурхай хуралдан,  шөнийн 00.00 цагт бүх ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Өнөөдөр монгол ажилчдын /өчигдөр/ ажил бүтэн өдөржин зогссон.  Харин хятад ажилчдын ажил хэвийн үргэлжилж байгаа. Зөвхөн монгол ажилчдын ажлыг л зогсоосон.

 

-Энэ барилга дээр нийт хэчнээн монгол, хятад ажилчид ажилладаг вэ?

 

-Монгол ажилчдын тоог мэдэхгүй байна. Хятадын 800-аад ажилтан бий гэж ярьдаг.

 

-Монгол залуугийн биед гэмтэл учруулсан хэргийг шалгаж байна-

 

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

 

 

-"Шангрилла-2” зочид буудлын барилга дээр Монгол, Хятадын ажилчдын дунд үл ойлголцол үүсч, эмх замбараагүй байдал үүссэн гэх мэдээлэл байна. Цагдаагийн хэргийг шалгаж байгаа юу?

 

-Энэ сарын 24-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Шангрилла-2” барилга дээр зодоон гарлаа гэдэг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгалтын ажиллагаа хийсэн. Шалгалт хийхэд 28 настай Монгол ажилтан, 43 настай Хятад Улсын иргэн хоёр  үл ойлголцох шалтгаанаас болж хоорондоо маргалдаж улмаар монгол залуугийн биед гэмтэл учруулсан хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн I хэлтэс дээр шалгаж байна.

 

-Уг зодооныг хоёр хүний хооронд болоогүй. Хятадын талаас 5-6 ажилтан байсан учраас Монгол ажилтнаа өмөөрч инженер, ээлжийн ахлагч нь зодолдсон гэдэг мэдээлэл байна?

 

-Мөрдөн байцаах ажиллагаа өнөөдрөөс /өчигдөр/ эхэлсэн. Хэрэгт холбогдсон хүмүүсийг хуулийн дагуу шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

 

-Хохирогчийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Түүний гар нь гэмтсэн. Биеийн байдал нь харьцангуй гайгүй байгаа гэв.

 

Г.Даша | Гэрэл зургийг Ц.Баярбаатар

 

 

 

 

Eagle.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

936 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex