Л.Эрхэмбаяр: Н.Мөнхдаш, Д.Цэрэнчимэг, Ч.Батцогт нарыг дэд сайдад нэр дэвшүүлнэ
Даваа гарагт болсон газрын хуралдаанаар МАН-аас томилогдсон дэд сайдуудыг чөлөөлсөн. Тодруулбал Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болон асуудал хариуцсан сайд нарын саналыг тус тус үндэслэн:
- Н.Оюундарийг Гадаад хэргийн дэд сайдын
- Х.Баделханыг Аж үйлдвэрийн дэд сайдын
- Я.Төмөрбаатарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын
- Б.Мөнхбаатарыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын
- Г.Тэмүүлэнг Уул уурхайн дэд сайдын
- Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдын
- Д.Атармааг Эрүүл мэнд, спортын дэд сайдын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.
Тэгвэл тэдний оронд дэд сайдад томилогдох квотыг эрх баригчид 3+3+1 гэсэн зарчмаар хуваарилсан байна.
Дэд сайдууд эхнээсээт тодроод эхэлсэн бөгөөд АН-ын гурван дэд сайдын нэрс тодорчээ. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр "АН-ын дүрмийн дагуу З.Энхболд дарга Гүйцэтгэх зөвлөлд таван хүний нэр оруулснаас Н.Мөнхдаш, Д.Цэрэнчимэг, Ч.Батцогт нарыг дэд сайд болгох нь зүйтэй гэж дэмжсэн” гэсэн юм.
Ингэснээр өнгөрсөн өдрүүдэд яригдаж байсан шиг О.Магнай, Ч.Энхтайван нар дэд сайд болохгүй нь бололтой.