Өнөөдрөөс эхэлж Өршөөлийн тухай хууль хэрэгжинэ Том онцлох мэдээ 2015/09/03 0 ШШГЕГ-аас өчигдөр Өршөөлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийсэн юм. Тус газраас уг хуулийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон талаар мэдээлсэн юм. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хуулийн 4.1, 5, 7, 9 гэсэн заалтад хориг тавьсан. Үүнээс болж Өршөөлийн хууль бүхэлдээ унах нь гэх яриа гадуур гарч байгаа. Тэгвэл дээрх газраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хориг тавиагүй заалтуудыг хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Тухайлбал, хоригдлуудыг шоронгоос гэр рүү нь тээвэрлэх гэх мэт заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлуудын тооцоог гаргаад батлуулахаар холбогдох газарт нь хүргүүлжээ. Мөн тус хуулиар 730 хүн шууд суллагдахаар байгаа бөгөөд 970 хүн хорих ялаасаа 2 жил хасуулснаар суллагдах юм байна. Өөрөөр хэлбэл, нийтдээ 1700 хүн өршөөлд хамрагдаж суллагдана. Харин хорих ялаасаа хоёр жил хасуулсан ч цаашид үргэлжлэн хоригдох 770 хоригдол байгаа аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хориг тавьсан заалтад хамааралтай 161 хоригдол байгаа бөгөөд хоригийг УИХ хүлээж авах эсэхээс тэдний суллагдах эсэх шалтгаалж байгаа юм.- See more at: http://www.wikimon.mn/content/63583.shtml#sthash.gS29KQrM.dpuf 0
Сэтгэгдэл байхгүй байна.