Колин Фаррелл “гэрээслэл” бичээд тамхиа хаяжээ Шинэ мэдээ 2015/09/03 0 Тамхиа хаяхдаа Холливудын жүжигчин Колин Фаррелл тамхины сүнсэнд хандаж захидал бичээд бүхэл бүтэн зан үйлийг гүйцэлдүүлжээ. Тэрхүү захидалдаа мань хүн муу зуршлаасаа яагаад ангижрах болсноо тайлбарлаад дараа нь түүнийгээ тамхитай хамт галдан шатаасан аж. "Би хайруулын таваг аваад дотор нь салах ёс гүйцэтгэсэн захидлаа тамхитай хамт хийж, дарь цацсан. Бүгдийг галдсанаар саарал утаа суунаглуулсан. Тэр цагаас хойш би хоёр жил тамхи татаагүй” хэмээн Колин хэлжээ. 39 настай жүжигчин эр таван жилийн туршид ганцаар амьдарч байгаа бөгөөд хэн нэгэнтэй харилцаа тогтоохгүй байгаа юм. Мань хүн өмнөх гэр бүлүүдээс нь үлдсэн хоёр хүүдээ чөлөөт цагаа зарцуулдаг байна. 0
Сэтгэгдэл байхгүй байна.