Ард түмний хүсч хүлээсэн 10 хувийн урьдчилгаа юу болов

802

Эсрэг тэсрэг байр суурь
Д.Цогтбаатар: Орон сууцны үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх баталгаа гаргах асуудал бүрэн шийдэгдсэн
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт орон сууцны үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх баталгааг засгаас Хөгжлийн банкаар дамжуулан гаргах асуудал бүрэн шийдэгдсэн. Салбар хариуцсан сайдын хувьд засгаас гаргах ёстой бүх шийдвэрүүдийг гаргуулж үлдээсэн.
/Барилга хот байгуулалтын сайд асан/

-Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт орон сууцны үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх баталгааг засгаас Хөгжлийн банкаар дамжуулан гаргах асуудал бүрэн шийдэгдсэн. Салбар хариуцсан сайдын хувьд засгаас гаргах ёстой бүх шийдвэрүүдийг гаргуулж үлдээсэн. Одоо зөвхөн хэрэгжих цаг хугацаагаа л хүлээж байна. 

Энэхүү зохицуулалтын дүнд анх удаа орон сууц авч буй, тогтмол орлоготой, нийгмийн даатгалын төлбөрөө хоёр жилээс дээш төлсөн иргэд урьдчилгаа 10 хувиа төлөөд байртай болох боломжоор хангагдаж байгаа. 10 хувийн урьдчилгааг цоо шинэ зүйл мэтээр ойлгож, бүтнэ, бүтэхгүй гэж эргэлзэх явдал байгаа. 10 хувийн урьдчилгааны тухай заалт өнөөдөр мөрдөгдөж буй урьдчилгаа 30 хувьтай зээлийг зохицуулж буй 2.4 дүгээр заалтад зээлийн урьдчилгаа 10-30 хувь байна гээд заачихсан байдаг. Тиймээс бид тэр боломжийг л ашигласан. Зарим улсууд үүнийг Америкийн хямралтай л холбох юм. Америкийн хямрал subprime mortgage буюу хоёрдогч ипотекийн зээлээс үүдэлтэй юм.

Түүнээс ердийн ипотекийн зээлээс үүдээгүй. Дэлхийн бүх улс орон ипотекийн зээлтэй. Тэнд Америкийнх шиг ипотекийн зээлийн хямрал өрнөөгүй. Яагаад гэвэл тэнд зүгээр ипотекийн зээл л зонхилж байснаас subprime гэдэг тодотголтой ипотекийнх нь зээл Америкийнх шиг газар аваагүй байсан. Манайх ч гэсэн ердийн л ипотекийн зээлтэй. Маш хашир тооцож хийсэн зээлтэй шүү. Урьдчилгааг нь 30-аас 10 болгоод л буулгачихаар эдийн засгийг хямруулдаг хоёрдогч ипотек болчихдог юм шиг гэнэн юм зарим нь ярих юм. Тэр хямралд өртсөн АНУ-д чинь Фэнни Мэй гэдэг компанийнх нь олгодог ипотекийн зээлийн урьдчилгаа нь гурван хувьтай байдаг юм шүү дээ. 

Интернетээр ороод харахад л шууд гараад ирнэ шүү дээ. Энэ бол ипотекийн зээлийг хамгийн ихээр нь орлого багатай иргэддээ олгодог компани. Хэрэв ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувьтай байж л аюулгүй байдаг, түүнийг бага болгосноос хямардаг юм бол хямралын гашуун зовлонг ном сонингоос биш бодит амьдрал дээрээ амссан АНУ яагаад өнөөдөр хүртэл ийм бага хувийн урьдчилгаа төлбөртэй зээлийг байлгасаар байгааг тайлбарлуулмаар байгаа юм.
Т.Гэрэлт-Од: 10 хувийн асуудал хэзээ шийдэгдэхийг хэлж мэдэхгүй байна
10 хувиа төлөөд л шууд байрандаа орчихно гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. 10 хувь төлнө гэдэг чинь тухайн байрны тэдэн тоотыг авна гэдгээ баталгаажуулж байгаа хэрэг.
/Төрийн орон сууцны корпорацийн Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга/

-10 хувиа төлөөд л шууд байрандаа орчихно гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. 10 хувь төлнө гэдэг чинь тухайн байрны тэдэн тоотыг авна гэдгээ баталгаажуулж байгаа хэрэг. Одоо таван талт гэрээ байгуулах гээд явж байна. Таван талт гэрээ нь сүүлдээ гурван талт болох маягтай явж байгаа юм билээ. Асуудал яг хэзээ, яаж шийдэгдэхийг би мэдэхгүй. 

Энэ ондоо шийдэгдэх юм уу, бүү мэд. Засгийн газраас бол 200 тэрбум төгрөгийн батлан даалт гаргахыг Хөгжлийн банкинд үүрэг болгочихсон. Энэ шийдвэр гарчихсан байгаа. Гэхдээ яг журам боловсрогдоод, төсөл хэлбэрээр батлагдаад гарчихсан зүйл одоогоор алга байна. Бидний зүгээс иргэдэд зөв мэдээлэл хүргэх шаардлагатай  байна гэдэг албан хүсэлтийг  Засгийн газрын хэрэг эрхлэх газарт явуулчихсан байгаа. Өнөөдрийн байдлаар хариу ирээгүй байна. 

Дээрээс нь энд нэг зүйл тодруулж хэлэх хэрэгтэй байна. "Буянт-Ухаа-2” хорооллын  журам гэж байгаа. Төлбөрөө 100 хувь барагдуулсан тохиолдолд байрандаа орно. Тэгэхээр иргэн нэг бол өөрөө 100 хувь төлбөрөө төлнө. Эсвэл 30 хувиа төлөөд, банкны зээлээ судлуулна. Улмаар банкны зээлийн шийдвэр гарч байж үл хөдлөхийн гэрчилгээ гарна. 

Гэрчилгээ нь банкинд очоод, манай үлдсэн 70 хувийн төлбөр манай дансанд шилжиж орсны дараа тухайн иргэн байрандаа орох эрх нь бүрдэнэ. Дээрээс нь орон сууцны барилга өнөөдөр 100 хувь баригдаж дуусаагүй байна. Гүйцэтгэгчийн зүгээс манайд аравдугаар сарын 31-нд хүлээлгэж өгөх учиртай. Тэр болтол манайд 10 хувиа төлөөд, давхар, тоотоо баталгаажуулах учиртай.  Тэгээд 20 хувийн батлан даалтын журам гарчих юм бол түүгээр баталгаагаа гаргуулна. Хэрвээ журам гарахгүй бол манайд 20 хувиа нэмж төлөөд, 30 хувь болгож байж зээлээ судлуулна.  Ийм л байдалтай байгаа. 
СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ
10 хувийн урьдчилгаа буюу "Шоргоолжны үлгэр”
Сүүлийн хэдэн жилд ард түмэнд хэрэгтэй цөөн хэдэн хууль, журам гарсны нэг нь жилийн найман хувьтай орон сууцны ипотекийн зээл олгох асуудал байлаа. Энэ журмын буянаар тогтмол орлоготой, 30 хувийн урьдчилгаа төлөх чадвартай иргэдийн ихэнх нь орон сууцанд орсон. Гэр хорооллын яндан ч багагүй цөөрсөн байх.  

Тэгвэл МАН-аас Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон Д.Цогтбаатар гэж нөхөр нэг л өдөр 10 хувийн урьдчилгаа төлбөр төлөөд, орон сууцанд ордог болох асуудлыг ярьж эхэлсэн.  Түүнийхээр бол 30 хувийн урьдчилгаа төлөх чадвартай хүний тоо чинээндээ тулсан учир орон сууцны борлуулалт эрс багассан юм гэнэ. Дээрээс нь ард түмэнд ч хэрэгтэй учраас урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох нь зөв гэх утгатай зүйлийг ярьж, "коко” үнэлгээ  авав. Нэг талаараа үнэн. 30 хувийн урьдчилгаатай хүн болгон л байр авчихсан, зах зээл нь ханачихсан. Тиймээс ажилтай, дунд зэргийн орлоготой иргэдийг байранд оруулъя, бодлогоор дэмжинэ гэвэл 10 хувийн урдчилгаатай болгох нь зөв юм. Гэхдээ 10 хувь болголоо гээд асуудал шийдэгдэх үү.  Энд нэг зүйлийг иргэд ойлгох хэрэгтэй. Урьдчилгаа 10 хувь болоогүй, 30 хувь хэвээрээ байгаа. 

Ганцхан 20 хувь дээр нь Засгийн газар баталгаа гаргаж өгөх юм. Ер нь бол зүгээр л нэг тамга, тэмдэгтэй цаас гэсэн үг л дээ. Саяхан БХБЯ-ны мэргэжилтэн эмэгтэй энэ талаар ярьсан байгааг уншигч авхай уншаа байлгүй. Одоо БХБЯ, Хөгжлийн банктай гэрээ байгуулахаар ярьж эхэлжээ. Дараа нь Хөгжлийн банк арилжааны банкуудтай тохиролцоно. Өнөөх арилжааны банкууд нь тамга, гарын үсэгтэй цаас авчихаад иргэнд орон сууцны үнийн дүнгийн 90 хувийн төлбөрийг өгөх үү гэдэг бас л асуудал. Одоо эрсдлээ бодоод, шалгуураа өндөрсгөөд байгаа банкууд энэ асуудал дээр уян хатан бодлого барих уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Засгийн газраас Хөгжлийн банкинд 200 тэрбум төгрөгийн баталгаа гарга гэсэн үүрэг өгсөн аж. 

Үүрэг өгөх ч яахав, амархан. Яг мөнгө гаргах дээр бол хэцүү. Тиймдээ ч тамга, гарын үсэгтэй, баталгаа гэсэн цаасны талаар яригдаад байна. 10 хувийн урьдчилгааны асуудал нэг иймэрхүү л явцтай байна. Ерөнхийд нь бүдүүн тоймоор дүгнэвэл шүү дээ. Гэтэл БХБ-ын сайд асан Д.Цогтбаатар болохоор ерөнхийдөө бүх зүйл жин тан болчихсон гэдгийг түрүү сард ярьчихсан байдаг.  Ингэж ард түмний сэтгэл, итгэлээр тоглож болохгүй шүү дээ. Асуудал бүр жин тан болоод, батлан даалтынх нь хөрөнгө, мөнгө шийдэгдчихсэн хэмээн шоуджээ. Арилжааны банкуудтайгаа тохиролцчихоод, яг таг асуудлаа шийдээд зарлан тунхаглах ёстой баймаар. Гэтэл зүгээр л нэгж зээл авах гэж байгаа хүн тийм шаардлага хангах ёстой гэсэн журам гаргачихаад, түүнийгээ бүх асуудал шийдэгдсэн юм шиг яриад байх нь утгагүй биз дээ. 

Үүнээс нь болоод өнөөдөр барилгын компаниуд 10 хувийн урьдчилгаагаа төлөөд, байрандаа ор гэсэн сурталчилгааг явуулаад эхэлчихэж. Бодвол Засгийн газар асуудлаа ямар нэг байдлаар шийдчих байх, ганц ч гэсэн байр ямар нэг аргаар зарж байя гэсэн байдлаар хандаж байгаа нь ойлгомжтой. Тэгэхгүй бол барилгын компаниуд орон сууцаа борлуулж чадахгүй баларч байгаа. Энэ байдал нь эргээд иргэдийг хохирооход хүргэхийг ч үгүйсгэх аргагүй.  Явж, явж 10 хувийн урьдчилгаа төлөх, 20 хувь дээр нь Засгийн газар баталгаа гаргахгүй болчихвол яана. Болгоомжлох л асуудал. 

Тэр тохиолдолд барилгын компанийн сурталчилгаанд хууртагдсан иргэд 30 хувиа банкинд тушаах шаардлагатай болно. 30 хувиа өгч чадахгүй гэвэл өгсөн мөнгөө эргүүлж авахаас өөр аргагүй. Тэр үед барилгын компани нь тодорхой хэмжээнд мөнгө суутгаж авна. Ингээд л иргэд хохирно шүү дээ. 20 хувийн батлан даалтын асуудал жин тан болоод, арилжааны банкуудтайгаа зөвшилцчихлөө гэж сэтгээд үзье. Гэтэл 30 хувийн урьдчилгаагаа төлчихөөд байхад банкны шалгуурыг давж чадахгүй байгаа олон хүн байгаа. 10 хувь болсон ч банкны шалгуур дагаж буурахгүй. Харин ч улам нарийсна. Цалин мөнгийг нь харна.  Ядахад иргэдийн бүрдүүлэх материал, шаардлага нь улам ихэсчихсэн. "Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-гийн 7-15  дугаар бүлгийн иргэн байна энэ тэр ч гэх шиг. Бүрдүүлэх материал нь түм бум болчихсон. 

Ёстой нөгөө гахайнаас хялгас гуйгаад найзыгаа аврах гээд явдаг шоргоолжны үлгэр шиг л юм болох гээд байна. Ерөөс бүрдүүлэх материал, банкны дарамтыг нь харахад 10 хувь гэж байхаар яаж ийж гүрийж байгаад 30 хувиа төлөөд, орон сууцны зээлээ хөөцөлдсөн нь дээр юм биш үү. Уг нь 10 хувийн урьдчилгаа гэдэг сайхан л хэрэг. Гэхдээ энэ мэтээр "шоргоолжны үлгэр” шиг юм болоод, банкны шалгуураа давахгүй бол сайхан биш муухай болоод байна л даа.

Н.Пунцагболд 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

802 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex