Д.Сосорбарам АН-ыг үзэхээ болив

Цагийн сайханд нийслэлийн төв цэгт орших Ард кинотеатрыг ардчиллын алтан хараацай болсны хүчинд үнэгүй шахам авч байсан энэ эр сүүлийн үед улс төрөөс зайгаа барихаар шийдсэн бололтой. Нэгэнтээ нам нэгт нөхөд нь идэж, уух нь хэрээс хэтэрч, өөрийг нь тоохоо больсноос болж ийнхүү "хайртай” намаасаа хагацахад хүрч, тун удахгүй намын батлахаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод буцааж өгөхөөр сэтгэл шулууджээ.
Д.Сосорбарамын хувьд аливаа асуудалд гүндүүгүй шулуухан хандаж, бодсоноо хэлчихдэг зан нь АН-ын нөхдөд нь тэр бүр таалагддаггүй ажээ. Гэсэн хэдий ч тэрбээр өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийсэн хэмээн цээжээ дэлдэж, өнөө маргаашийг өнгөрөөчих орлоготой болсон тул ийнхүү намаа жийхэд хүрчээ.
Угаасаа ганц хүний театр хэмээх урлагаар явснаас нь харахад тэрбээр нэлээдгүй хувиа хичээсэн нөхөр болох нь тодхон харагдана. Өнөөдөр түүнд идэх хоол, унах унаа, унтаж хэвтэх байр байгаа тул сайн ч, муу ч байсан намынхаа төлөө явах сэтгэл үгүй болжээ. Харин шударга эх орончийн дүр эсгэж, унаж буй нэр хүндээ өсгөх гэсэн өчүүхэн санаа нь ийнхүү түүний өгсөн ярилцлагаас нь тодхон харагдана.
Сэтгэгдэл байхгүй байна.