Зургаан сайдын нэр тодорлоо
Шийдлийн засгийн газарт хамтарч байсан МАН-ын зургаан сайд огцорч, нөхөн томилгооны асуудал одоо л нэг шийдэгдэх нь ээ.
Тоглолт АН, Шударга-Ёс эвслийн хооронд өрнөж, удаан хэлэлцэж, мэтгэлцсэний эцэст 3:3 харьцаатайгаар сайдын суудлаа хуваахаар болсон. Гэсэн ч тухайлсан салбарын сайдын суудлыг эзэнжүүлэх дээрээ тулаад ирэнгүүт нам, бүлэг хоорондоо хэнийг залахаа шийдэж чадалгүй өнөөг хүрсэн. Бүр Ерөнхий сайдын шийдвэрээр намрын чуулган хүртэл хойшлохоор байв.
Харин УИХ-ын дарга маань хуулиа "гэнэт санаж" Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу 09 дүгээр сарын 06-ны дотор сайд нарыг нөхөн томилох ёстой хэмээн албан тоот хүргүүлсний хүчинд сая нэг сайд нарын нэрс тодорхой боллоо.
Ингээд АН-аас Зам тээврийн яаманд М.Зоригт гишүүн, Сангийн сайдад Б.Болор, Хөдөлмөрийн яамны сайдад Г.Баярсайхан нарыг, харин Шударга-Ёс эвслээс Шадар сайдад Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын яамны сайдад З.Баянсэлэнгэ, БОНХАЖЯ-ны сайдад Н.Батцэрэг нарыг тус тус томилуулахаар Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Д.Үржин
Сэтгэгдэл байхгүй байна.