Ангийнхандаа хархны хор өгчээ Шинэ мэдээ 2015/09/08 0 Хятадын Ганьсу мужид ангийнхаа 20 хүүхдийг санаатайгаар хархны хороор хордуулсанд сэжиглэгдэж буй сурагч охиныг саатуулжээ. Хэрэг явдал өнгөрөгч долоо хоногийн мягмар гаригт буюу Хичээлийн шинэ жилийн эхний өдөр болсон аж. Гаолянь суурингийн нэгэн сургуулийн сурагчид дотор муухайрч байна гэсэн гомдлыг гаргажээ. Хэсэг хугацааны дараа ангийнх нь нэг охин тэдний ундны усанд хархны хор хийсэн гэдгээ хүлээсэн байна. 14 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэний дөрвийнх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Цагдаа нар уг хэргийг шалгаж байгаа аж.- See more at: http://www.wikimon.mn/content/63674.shtml#sthash.QOwpmPr8.dpuf 0
Сэтгэгдэл байхгүй байна.