Аз жаргалтай байх энгийн аргуудаас
• Өөртөө гомдоллодог бол түүнийгээ болихтүн.
Өөртөө гомдоллох нь сэтгэл хөдлөлөөс дор юм. Тэрээр таны эргэн тойрныг сүйтгэж, таныг азгүй мэт харагдуулна. Өөрийгөө золиослохоо болихтун, өөртөө гомдолохоо зогсоохтун, аз жаргалтай байхтун.
• Талархаж байхтун
Орчин үеийн энэ ертөнц бол хөл үймээн бужигнээн ихтэй , буян хишигийг харамгүй өгсөн энэ амьдралд бид маш бага талархдаг. Яг одоо юунд талархах тухайгаа бодохтун : гэр бүл , эрүүл мэнд , орон гэр , ... бүгдийн тухайд
Өдөр бүр талархаж , аз жаргалтай байхтун.
• Ангижирч сурахтун
Заримдаа бидний сэтгэл хөдлөл : аз жаргал болон эрх чөлөөг мэдрэхэд саад төвөг болдог. Таны сэтгэл хөдлөл бол – та яг өөрөө биш гэдгийг санаж байхтун. Та өөрөө хүсээгүй сэтгэл хөдлөлөөсөө даруй ангижрахыг хичээхтүн.
• Аз жаргал бол зөвхөн яг одоо цагт оршин байдаг аж.
Ихэнх хүмүүс хаа дуртай газраа амьдардаг ч яг "одоо” цагт оршин байж чаддаггүй. Бид ихэвчлэн өнгөрсөн үетэйгээ болон ирээдүйн төлөвлөгөөндөө хэт автдаг бөгөөд хамгийн бодитой цаг хугацаа бол яг одоо цаг гэдгийг ухаарахгүй байх үе бий аж . Иймд яг өнөөдөртөө байхад суралцахтун .
• Эд хөрөнгө цуглуулахаасаа илүүтэйгээр амьдралаа адал явдалаар дүүрэн байлгахтун
Судлаачдын тэмдэглэснээр бол сайн чанарын эд бараа нь /олон төрлийг эд юмс худалдан авах / биднийг хэсэгхэн хугацаанд сэтгэл ханамжтай байлгаж чаддаг байна. Харин амьдралын туршлага бидэнд маш их аз жаргалтай байдлыг авчирдаг ажээ. Иймд очиж үзээгүй газар орноороо аялаж, хэл сурж , дуулж бүжиглэж , сайхан бүхнийг харж мэдэрвээс та аз жаргалтай байх болно.
• Илүү ихээр хайрлахтун
Та хэдий чинээ хайранд умбана төдий чинээ аз жаргалтай байх болно. Та эргэн тойрон байгаа бүхнээ бага боловч хайрлаж сурах хэрэгтэй бөгөөд гэр бүл , най нөхөд тэрчлэн дайсандаа ч гэсэн зүрх сэтгэлээ нээж , тэдэнд аз жаргалыг бэлэглэж байхтун. Тэгвэл та аз жаргалыг мэдрэх болно.
• Бодол - таныг чиглүүлнэ.
Таны хүсэн хүлээж буй зүйл чинь таны хувьд хамгийн чухал байх . Гэвч та одоогоор өөртөө тохирох зам мөрөө мэдэхгүй байж болох юм. Иймээс юуны түрүүнд танд хамгийн гол нь : юу хийж байна түүндээ аз жаргалтай сэтгэл дүүрэн байх явдал юм
• Өчүүхэн зүйлээс ч гэсэн баяр баясал , таашаал авч сурахтун
Жинхэнэ аз жаргал бол өдөр тутмын амьдралаас өчүүхэн ч гэсэн хүртсэн баяр хөөр. Аз жаргалтай мөчид оршин буй.
• Бүгдийг байгаа тэр чигээр нь хүлээн авахтун
Ихэнх хүмүүс аливааг өөрчлөх гэж тэмцсээр цаг хугацааг дэмий үрдэг. Бид өөрсдийн сэтгэл хөдлөлтэйгээ байнгад тэрсэлддэг. Өөртөө үзэн ядалт , жигшил зэвүүцэлийг төрүүлж байдаг.Үүний оронд аливааг байгаа чигээр хүлээн авахтун. Нөхцөл байдлаа өөрчилж , болж өгвөл эхлээд байгаагаар нь хүлээн авч , аз жаргалтай байж сурахтун.
• Үргэлж инээмсэглэж , баяртай хөөртэй байхтун
Бужигнаан ихтэй энэ амьдралд үргэлж өөдрөг , инээмсэглэж явахтун. Сайхан хөгжим, дуу сонсож , гэр бүл найз нөхөдтэйгээ халуун дотно ярилцаж , амьдрлыг үргэлж шинээр харж , аз жаргалтай байхыг хичээхтүн.
Сэтгэгдэл байхгүй байна.