УТААГҮЙ ЗУУХ хэрэглэх хүсэл
Монголчууд ер нь
их барьцамхай улс юм. Доржийнх байртай байхад манайх яагаад үгүй гэж, Дулмаа
алтан ээмэгтэй байхад надад байхгүй гэж ирээд л... Уг нь зөв зүйл дээр цагаан
атаархалтай байвал зүгээр. Гэвч утга учиргүй өөр хоорондоо барьцаж суух нь
улсын хөгжлөөс хойш татахаас биш урагш зүтгүүлэхгүй нь лавтай. Яг ийм дүр төрх
хөдөөд харагдаж байна. Тухайлбал, хөдөөгийнхөн нийслэлчүүдтэй "барьцаад”
төслийн зуухнаас нэжгээдийг авчихаж. Улаанбаатарын утааг бууруулах зорилго бүхий
төслийн зуух Монголл орны дөрвөн зүг найман зовхист тархжээ. Хэдийгээр зарим
аймгийн төвүүд утаатай болж байгаа тухай орон нутгийн иргэд ярьж байгаа ч
Улаанбаатарынх шиг гамшгийн хэмжээнд хүрээгүй байгаа.
Гэвч хөдөөгийнхөн нийслэлчүүдтэй "барьцаад” төслийн зуухыг гэр, сургууль,
дотуур байр, цэцэрлэг, эмнэлэг гээд тавьж болох бүх газраа нэг биш нэлээд
хэдийг суурилуулчихаж. "Дулаахан, түлш бага хэрэглэдэг амар эд юм” хэмээн
хэнэггүй ярьж сууна, малчид маань. Тэд ч яах вэ, Улаанбаатарт утаагүй зуух дэлгэрсэн
сургаар хотынхноос дутахгүй гэсэндээ авч орхисон биз. Улаанбаатараас 1000 гаруй
км-ийн цаана орших Завхан аймгийн сумдад төслийн зуухгүй айл, өрх, албан
байгууллага үлдээгүй байхад хотын ойролцоох хэд нь ч аргагүй биз. Улаанбаатарын
утаа буурахгүй байгаад гайхах зүйл алга. Утааг бууруулах гэж тараасан төслийн
зуух нь "хөдөөг зорьчихоод” байгаа юм чинь.
Хагас сая төгрөгийн үнэ бүхий зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр буюу 30 гаруйхан мянган төгрөгөөр олгож буй.