Лицензийн дугаар олголт хэвийн явагджээ
Ашигт малтмалын газраас нутгийн зүүн хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийг цахимаар бүртгэж буй. Өнөөдөр/IX.28/ дугаар олголт хэвийн үргэлжилж нийт 120 хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийн дугаарыг олгосон байна.
Мөн сануулахад, Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын хэлтэст өмнөх хоёр удаагийн буюу өнгөрсөн наймдугаар сарын 24, энэ сарын 22-нд дугаар олгох системд үүссэн маргаан дагуулсан асуудлыг шалгаж эцэслээгүй байгаа аж.
М.БОЛОР
Сэтгэгдэл байхгүй байна.